ЦЕГ: Сурталчилгааны үеэр амлалт өгсөн гэх 23 гомдол ирсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

СЕХ-ноос орон нутгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-т ирүүлсэн сонгуультай холбоотой өргөдөл, гомдлын талаар ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад хүний улс төрийн эрх, эрх чөлөөтэй холбоотой 207 гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс улс төрийн эрх чөлөөний эсрэг 16 гомдол, хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг 2, худал мэдээлэл тараасан 62, хуульд зааснаар өөр хэлбэрээр сурталчилгаа явуулсан гэх 81, амлалт өгсөн 23, чансаа тогтоосон 6, цахим хуудас ашиглан нэр төрд халдсан 1, мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт өгсөн зөрчлийн шинжтэй 7 гомдол ирлээ. Санал тоолох машинтай холбоотой асуудлыг ТЕГ болон цагдаагийн байгууллага хамтран шалгаж байгаа" гэлээ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 14

neg ih hurliin gishyyn ochnoon tonn guril budaa orzon neteer dieren baina !!!

0  |  0
Top