ИТХ-2020: Сонгогчдын ирц, идэвх хангалтгүй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр (2020.10.15) орон даяар 07:00 цагаас нэгэн зэрэг эхэллээ. Сонгогчийн санал авах ажиллагаа 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Үдээс өмнөх буюу 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц, идэвхи тааруу байгаа нь зарим хэсгийн хорооны байдлаас харагдаж байна. Тухайлбал, нийслэлийн ИТХ сонгуулийн 20-р тойрог, Дүүргийн ИТХ -ын сонгуулийн 11-р тойргийн санал авах байранд 10:00 багийн байдлаар дөнгөж 65 хүн санал өгөөд байв. Энэ мэт эл хуль, ирц муутай байгааг санал өгсөн зарим сонгогчид мэдээлж байна.

Иргэд, сонгогчид та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн хурлаа сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 15

erhee edlehees gadna irgenii yyrgee bielyylj zov hymyysiig songooroi tegehgui bol chono boroonoor gegch bolj muu hymyys garaad irdeg shyy....toohgui baj bogohgui shyy

0  |  0
Иргэн(64.119.24.204) 2020 оны 10 сарын 15

хулхидуулсаар байгаад санал өгөх хүсэлгүй болжээ

1  |  0
Top