ФОТО: Иргэд НУТГИЙН УДИРДЛАГАА сонгож байна

2020 оны 10 сарын 15

 

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт 07:00 цагаас нэгэн зэрэг эхэллээ. Сонгогчийн санал авах ажиллагаа 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.

Та харьяа хэсгийн хорооны санал өгөх байрны хаяг болон таны нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг харахыг хүсвэл ЭНД дарж нэвтрэн, регистрийн дугаараа кирилл үсгээр оруулж шалгаарай. 

Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

 

       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top