Х.Баттулга: Ирц муу байна, залуус үүргээ биелүүлэх хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр /2020.10.15/ 07:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн бөгөөд 20:00 цагт өндөрлөнө.

Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэнийхээ үүргийг биелүүлж, саналаа өглөө. Тэрбээр нийслэлийн 48 дугаар сургуулийн санал өгөх байранд очиж, саналаа өгсөн юм.
 


Тэрбээр энэ үеэрээ "Орон нутгийн сонгууль бол маш чухал сонгууль. Өнөөдөр 15:00 цагийн байдлаар гэхэд сонгогчдын ирц бага байна. Залуус сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй. Үүргээ биелүүлэхгүй байж дараа нь хариуцлага тооцох тухай ярих нь өрөөсгөл, уялдаагүй байгаад байна. Сонгуулиар өөрчлөлт хийх шаардлагатай байна" гэж ярилаа. 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (192.82.72.20) 2020 оны 10 сарын 17

Mongolchuudiin setgehui arai l bishee..

0  |  0
Залуус (202.179.24.234) 2020 оны 10 сарын 17

Монгол залуус унхиагүй арчаагүй олхиогүй сэтгэн бодох чадваргүй эх орноо хайрлах сэтгэлгүй иргэд олон түмнээ хүндэлдэггүй ирээдүйгээ сайн сайхан болгохын төлөө тэмцдэггүй сонгуулийн ач холбогдол хувь заяаныхаа талаар ямар ч ойлголтгүй приус гэдэг хуучин машинаас цаашихын сэтгэж чаддаггүй новшнууд юм. Сонгуульд оролцож байгаа байдлаас нь тэдний үнэн нүүр царай нь ингэж илчлэгдлээ.

1  |  0
Зочин(103.229.123.75) 2020 оны 10 сарын 17

ЛУЙВАРДААД БАЙХ ЮМ ЧИНЬ СОНГУУЛЬД ОРОЛЦООД Ч ЯАХАВ ГЭСЭН ЗАЛУУЧУУД ЭНЭ ТЭНДГҮЙ. ТЭГЭЭД Ч ЯМАР ЖИРИЙН АРД ИРГЭДЭД ХҮРТЭЭЛГҮЙ ЗӨВХӨН НЭР ДЭВШИЖ БУЙ ХҮМҮҮСТ ХҮРТЭЭЛТЭЙ. ИНГЭЖ ИХ МӨНГӨ МАН ХАЯЖ БАЙГААГААС ХАРАХАД ХАЯСАН МӨНГӨНӨӨСӨӨ ИЛҮҮ МӨНГӨ ОЛОХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГАА БОЛОЛТОЙ. ЯМАР ТӨР ТИЙМ Л АРД ИРГЭД.

1  |  0
(139.5.218.195) 2020 оны 10 сарын 15

SONGOH HUN ALGA

0  |  0
Иргэн(64.119.24.204) 2020 оны 10 сарын 15

энэ нөхдүүдээс болж итгэх итгэлгүй болжээ

1  |  0
Top