СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 47.6 хувьтай байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Сонгогчид 20:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.

Дөнгөж сая 19:00 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос ээлжит мэдээллээ өглөө.

Сонгуулийн ерөнхий хороо "Улсын хэмжээнд сонгогчдын ирц 47.6 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд ирц 41.1 хувьтай байгаа бол орон нутгийн хэмжээнд 53 хувьтай байна" гэж мэдээлэв.

Энэ удаагийн Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.
 

-ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ- 

 

Дүүрэг
  12:00 цагийн байдлаар 15:00 цагийн байдлаар 19:00 цагийн байдлаар
Багахангай 24.5% 44.2.% 69.3%
Багануур 16.9% 29.7% 44.5%
Баянгол 14.8% 28.5% 43%
Баянзүрх 13.2% 28% 40.8%
Налайх 16.4% 28.6% 45.2%
Сонгинохайрхан 14% 25% 38.6%
Сүхбаатар 14.9% 29.4% 45%
Хан-Уул 13% 27% 42.5%
Чингэлтэй 10.3% 23.2% 36.6%
Аймаг
Архангай 16.5% 40.2% 55.7%
Баян-Өлгий 13.1% 24% 37.7%
Баянхонгор 15.3% 42% 61.2%
Булган 17.7% 37.2% 58.5%
Говь-Алтай 21.9% 43.9% 62%
Говьсүмбэр 11.6% 31.9% 52.6%
Дорнод 18.6% 35.2% 49.4%
Дорноговь 18.1% 34.6% 51.6%
Дундговь 18.1% 34.5% 52.7%
Завхан 3.3% 42.2% 58.6%
Өвөрхангай 19.1% 36.2% 52.7%
Өмнөговь 20.9% 37.8% 55.6%
Сүхбаатар 25% 45.7% 70.1%
Сэлэнгэ 15.7% 29.1% 49%
Төв 17.8% 29.1% 55.3%
Увс 22.7% 43.1% 63.6%
Ховд 18.9% 40.1% 62.7%
Хөвсгөл 11.5% 28.5% 48.6%
Хэнтий 20.3% 39.3% 56.5%
Дархан-Уул 10.7% 22% 35.2%
Орхон 16% 29% 44.2%

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top