Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өнөөдөр /2020.10.15/ 07:00 цагаас саналаа өгч эхэлсэн.
Санал хураалтын үйл ажиллагаа 20:00 цагт албан ёсоор өндөрлөлөө.
Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр сонгогчдын ирц 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.6 хувьтай байсан. Харин нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 41.1 хувьтай байсан бол орон нутгийн хэмжээнд 53 хувьтай байлаа.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг улсын хэмжээнд 2148 санал авах байранд саналт хураалтын ажлыг явуулсан байна. Харин есөн нам, нэг эвсэл болон бие даан нэр дэвшигч гээд нийт 17149 нэр дэвшигч өрсөлдлөө.
-ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ-
Дүүрэг |
|||
---|---|---|---|
12:00 цаг |
15:00 цаг |
19:00 цаг |
|
Багахангай | 24.5% | 44.2.% | 69.3% |
Багануур | 16.9% | 29.7% | 44.5% |
Баянгол | 14.8% | 28.5% | 43% |
Баянзүрх | 13.2% | 28% | 40.8% |
Налайх | 16.4% | 28.6% | 45.2% |
Сонгинохайрхан | 14% | 25% | 38.6% |
Сүхбаатар | 14.9% | 29.4% | 45% |
Хан-Уул | 13% | 27% | 42.5% |
Чингэлтэй | 10.3% | 23.2% | 36.6% |
Аймаг |
|||
Архангай | 16.5% | 40.2% | 55.7% |
Баян-Өлгий | 13.1% | 24% | 37.7% |
Баянхонгор | 15.3% | 42% | 61.2% |
Булган | 17.7% | 37.2% | 58.5% |
Говь-Алтай | 21.9% | 43.9% | 62% |
Говьсүмбэр | 11.6% | 31.9% | 52.6% |
Дорнод | 18.6% | 35.2% | 49.4% |
Дорноговь | 18.1% | 34.6% | 51.6% |
Дундговь | 18.1% | 34.5% | 52.7% |
Завхан | 3.3% | 42.2% | 58.6% |
Өвөрхангай | 19.1% | 36.2% | 52.7% |
Өмнөговь | 20.9% | 37.8% | 55.6% |
Сүхбаатар | 25% | 45.7% | 70.1% |
Сэлэнгэ | 15.7% | 29.1% | 49% |
Төв | 17.8% | 29.1% | 55.3% |
Увс | 22.7% | 43.1% | 63.6% |
Ховд | 18.9% | 40.1% | 62.7% |
Хөвсгөл | 11.5% | 28.5% | 48.6% |
Хэнтий | 20.3% | 39.3% | 56.5% |
Дархан-Уул | 10.7% | 22% | 35.2% |
Орхон | 16% | 29% | 44.2% |
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19