ИТХ: Сонгуулийн УРЬДЧИЛСАН ДҮНГ танилцуулж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульд оролцлоо.

Санал хураалтын үйл ажиллагаа 07:00 цагт эхэлж, 20:00 цагт хаагдлаа.

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) санал хураалтын дүнг өөрийн цахим хуудсаар мэдээлж эхэллээ. 

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сонгуулийн урьдчилсан дүн зарлах тухайд "Хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо эцсийн дүнг зарлаж, нийтэд мэдээлэх ёстой. Сум, дүүргийн сонгуулийн хороод, аймаг нийслэлийн сонгуулийн хороод тухайн шатныхаа албан ёсны дүнг нийтэд мэдээлнэ. Санал хураалт хаагдмагц буюу 20.00 цагаас эхлэн дүн мэдээлэл хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирнэ. Саналын дүн 100 хувь ирж дууссан аймгуудын дүнг СЕХ өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдээлнэ" гэсэн мэдээлэл өгсөн. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг улсын хэмжээнд 2148 санал авах байранд саналт хураалтын ажлыг явуулж, есөн нам, нэг эвсэл болон бие даан нэр дэвшигч гээд нийт 17149 нэр дэвшигч өрсөлдлөө.

Та ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг ЭНД ДАРЖ харах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.69.204) 2020 оны 10 сарын 15

Энэ сонгуульд итгэх нэг ч ширхэг хүн алга зүгээр зайл тэхүү

0  |  0
Top