ИТХ-2020: Багахангай, Багануур дүүргийн УРЬДЧИЛСАН ДҮН

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Сонгуулийн ерөнхий хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар нэгтгэн, өөрийн албан ёсны сайтад байршуулж эхэллээ. 

Нийслэлийн Багахангай, Багануур дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээ нэгтгэгдэж дууссаныг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулъя.


Нийслэлийн ИТХ-ын 22 дугаар тойрог болох Багахангай дүүрэг нэг мандаттай. Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 санал буюу 58.21 хувийн саналаар ялжээ.
 


Нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр тойрог болох Багануур дүүрэг хоёр мандаттай. Багануур дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн 5,482 санал буюу 58.93%, МАН-аас нэр дэвшигч Т.Отгонболд 5,193 санал буюу 55.82% санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох болзол хангажээ.
 

 

Та ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг ЭНД ДАРЖ харах боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5(202.70.34.98) 2020 оны 10 сарын 16

ардчилал хөгжөөгүй 2 орк дүүрэг үнэн ч бай худал ч бай ийм дүн гарах нь аргагүй.

0  |  0
Top