ИТХ-2020: Сүхбаатар дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Сонгуулийн ерөнхий хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар нэгтгэн, өөрийн албан ёсны сайтад байршуулж эхэллээ. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээ нэгтгэгдэж дууссаныг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулъя.

Нийслэлийн ИТХ-ын 14, 15 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүрэг дөрвөн мандаттай. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн М.Халиунбат 8,569 сонгогчийн буюу 39.4 хувийн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Бадарсан 7,927 буюу 36.45 хувийн санал авсан байна. Харин 15 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Х.Болормаа 44.77 хувь, Б.Эрдэнэсүх 42.67 хувийн санал тус тус авчээ.
 


Ийнхүү аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр Сүхбаатар дүүргээс АН-аас гурван төлөөлөгч, МАН-аас нэг төлөөлөгч нийслэлийн ИТХ-д сонгогдсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top