У.Хүрэлсүхийн хүргэн, М.Энхболдын охин ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Энэ жилийн орон нутгийн сонгуульд нэлээд хэдэн улстөрчийн хүү, охид нэр дэвшсэн билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг, УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан нарыг нэрлэж болно. 

Тэдний дундаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва НИТХ-д, УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан дүүргийн ИТХ-д ялалт байгуулж, бусад нь "өвдөг шорооджээ".

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ХҮРГЭН, НАМЗХ-НЫ ЕНБД Б.ПҮРЭВДАГВА
 

Б.Пүрэвдагва орон нутгийн сонгуульд НИТХ-д өрсөлдөхөөр БЗД-т нэр дэвшиж, ялалт байгууллаа. Тэрбээр 2020 оноос НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдож, улмаар өнгөрсөн есдүгээр сард НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээн авсан билээ. 

Б.Пүрэвдагва нь "Thank MAN" клубийг үүсгэн байгуулж, “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн ба хөтөлбөрийн хүрээнд сурах хүсэл эрмэлзэлтэй ч төлбөрөө төлөх боломжгүй залууст дэмжлэг үзүүлдэг байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад олгогддог.

НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн ИТХ-ын 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдөхдөө 9141 сонгогчийн санал авч, НИТХ-д сонгогдоод байна. 


УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН ОХИН Э.ХУЛАН
 

Э.Хулан 2010-2013 онд Лондон хот, Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн. 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.

МАН-ын бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сонгинохайрхан дүүргийн салбарын дарга, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн газрын дэд даргын сонгуульт ажилтай. 


ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСЭН "ТОМЧУУД"-ЫН ХҮҮХДҮҮД
 

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнийн хувьд Баянзүрх дүүргийн ИТХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-аас давхар нэр дэвшсэн ч аль алинд нь ялалт байгуулж чадсангүй.
     
  • Баянзүрх дүүргийн ИТХ-д ХҮН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишигийн хувьд Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэтэй нэг тойрогт өрсөлдсөн ч мөн адил "өвдөг шороодлоо". 
     
  • Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар ээлжит сонгуульдаа ялагдал хүлээв. Тэрбээр өнгөрсөн зун мөн УИХ-ын сонгуульд өрсөлдсөн билээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүүдэр ший(202.179.24.234) 2020 оны 10 сарын 17

Монголд нуугдаж үлдсэн коммунистуудын үр удам жүжиг тавих нь л дээ. Сүүдэр ший шиг хий үзэгдлүүд .

0  |  0
m.bank. erdenes san(123.120.187.97) 2020 оны 10 сарын 17

Ekbegdorjiin, mongol banknii erdenesiin sang tonison hergiig hezee shuuh vee, UIH gishuun havtgai hemeeh ayurmuuhai notligdson zuil gej hel baisan daa ug ni

0  |  0
Хаха(192.82.70.174) 2020 оны 10 сарын 17

Бүдүүн гхай

0  |  0
dm(103.26.194.81) 2020 оны 10 сарын 16

Ug n Batshurgur Elbegiin Erdnee 2 bolvsrol saitai zasgiin alband ajillaj uzsen zaluus ym hiij medeh l bjee . tusuvuus yrisan tusuluu heregjuulj chadahgui ym gehed uursduu ch ehnii udaad zohitsuulchih bolomjtoi l bsn bhdaa . Daanch manaihan huniig tanihgui haralgan .busdiig dagan doli hangaidah uvchtei mudakuud bolj huviraad udajdee.

0  |  0
Миегийн эрхийн балай(202.9.46.204) 2020 оны 10 сарын 16

тонн тонноор нь бэлэг тараадаг бүдүүн охин доо

1  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 16

монголчууд мэдрэмжтэй дээ хэний хүүхэд ямар чадвартай болохыг мэдээд л өгсөн биз дээ

1  |  1
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 16

монголчууд мэдрэмжтэй дээ хэний хүүхэд ямар чадвартай болохыг мэдээд л өгсөн биз дээ

0  |  0
Иргэн(64.119.24.85) 2020 оны 10 сарын 16

МАН аас гарсан болоод л гарсан ч дээ өөр намаас дэвшсэн бол гарахгүй л байсан өөрийн хүчээр биш намын хүчээр хөөрөх хэрэггүй

2  |  0
zochin(64.119.17.81) 2020 оны 10 сарын 17

erdeniin nuguu khulgaych khurgen yasan be?

2  |  2
Top