Дархан-Уул: МАН-ын 4 гишүүн өөрөөсөө өөр өрсөлдөгчгүй сонгуульд ялав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Дархан-Уул аймгийн АН-ынхан аудитын асуудлаас болж сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон.

Энэ нь МАН-д маш том хөрөнгө оруулалт болсон бололтой. Учир нь тус аймагт дөрвөн тойрог дээр ганц ганцхан нэр дэвшигч бүртгүүлжээ. Тэдгээр дөрвөн нэр дэвшигч ямар ч өрсөлдөгчгүй оролцсон тул хэдэн ч санал авсан автоматаар ялалт байгуулсан аж.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн ИТХ-ын зургаадугаар тойрогт нэр дэвшсэн Гомбонямын Эрдэнэсүх, 17 дугаар тойрогт нэр дэвшсэн Болдбаатарын Азжаргал, 14 дүгээр тойрогт нэр дэвшсэн Эрдэнэбатын Цогзолмаа, Дархан сумын ИТХ-ын 17 дугаар тойрогт нэр дэвшсэн Александрын Соронзонболд нар ямар ч өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшиж, аймгийн ИТХ-д сонгогджээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.90.131) 2020 оны 10 сарын 19

Гантулга энэ тэр гэсэн шал хөлдүү далдага гаруудыг ардчилсан намаас зайлуулахгүй бол ардчилсан нам хэзээ ч Дархан ялахгүй ээ өөрсдийгөө их том гар гээд бодчихсон бодон гахайнууд зайлаарай

0  |  0
Дарханы иргэн(202.9.46.66) 2020 оны 10 сарын 18

Сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 4 жилд хийгдсэн дээ. АН алга болохоос яаахав хэ хэ хэ

0  |  0
zochin (43.242.243.69) 2020 оны 10 сарын 16

Дархан хуучинсаг үзэл бодол, хуучинаасаа салж чадахгүй бол хөгжихгүй дээ. Дээр үед залуучуудын хот гэдэг байсан одоо ч үеээ өнгөрөөж дээ хөөрхий ..

0  |  0
Дарханы иргэн (66.181.180.62) 2020 оны 10 сарын 16

тэгэхдээ Дархан - Уул аймгийн намын удирдлагууд цаашдаа анхаарахгүй бол юу ч хийгээгүй хуучны хүмүүс дахин дэвшиж байгаад хүмүүс маш шүүмжлэлтэй хандаж байсан шүү мэдэлг боловсролтой залуусыг гаргмаар байна Хаянгийн хүмүүс одоо бол болих хэрэгтэй дээ хагартал баяжиж Дархны хамаг өөдтэй газар болгоныг л авсан биз дээ

1  |  1
Зочин(202.126.89.122) 2020 оны 10 сарын 16

Дөрханы Ардчилсан намын удирдлагууд нь бүх муу муухай зүйлтэй холбоотой байдгаас дарханд энэ нам ялдгүй юм.

0  |  0
зочин(66.181.161.112) 2020 оны 10 сарын 16

Дарханыхан МАН-д хайртай

0  |  0
Зочин(202.9.40.1) 2020 оны 10 сарын 16

kkkkk iim az xowor baix shvv

0  |  0
Top