МАН: Найман аймагт ялагдсан нь нутгийн удирдлагуудтай холбоотой

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох аймаг, нийслэл, сум, дүүргийн Орон нутгийн сонгуулийг өчигдөр (2020.10.15) орон даяар амжилттай зохион байгууллаа. 

МАН-ын тухайд нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-т нь, 21 аймгийн 10-т нь ялалт байгуулсан юм.

Сонгуулийн үр дүнгийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ.
 


МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:

-СЕХ-ны зүгээс урьдчилсан байдлаар дүн танилцуулсан. Энэ дүнг албан ёсоор танилцуулж байна. НИТХ-ын 45 суудлын 34-т нь, нийслэлийн есөн дүүргийн тухайд Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэгт, 21 аймгийн 13 аймагт нь буюу 291 суудлын 200-д нь МАН ялалт байгууллаа.

Үүнээс гадна 330 сумын 185 суманд МАН-аас нэр дэвшсэн гишүүд ялалт байгууллаа.

МАН-ыг дэмжсэн мянга мянган сонгогчдодооо талархаж байгаагаа илэрхийлье.

2020 оны парламентын сонгуульд итгэл хүлээлгэсэн сонголтоо баталгаажуулсан сонголт боллоо. Энэ их итгэлийг МАН бүрэн зүтгэлээр хариулж, чармайн ажиллана. Иргэдийн дэмжлэг хүлээж чадаагүй найман аймаг, нэг дүүрэг, 130 гаруй сумын асуудал бий. Эдгээр иргэдийн итгэлийг олж авахын төлөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн байгууллагад шинэчлэл хийх болно. Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байна. Бидэнд сандал суудал ярьж суух цаг алга.  
 

 

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:

-2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт гээд дараа дараагийн тулсан ажлаа цаг алдалгүй зохион байгуулсан. Үүний дараа бүх аймаг, сум, дүүргийг хамарсан том хэмжээний сонгууль боллоо. МАН-д саналаа өгсөн сонгогчдодоо талархаж байна. Бүх шатанд ажил хийх нөхцөлөөр хангаж өгсөн та бүхэнд баярлалаа. Энэ их итгэлийг хариулах бүтээн байгуулалтын том төлөвлөгөө бий. Нийслэлийн хэмжээнд 45 суудлаас 34-т, орон нутгийн ИТХ-ын 291 суудлын 200-д нь МАН ялалт байгуулсан. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хотын хэмжээнд бие даасан байдлаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Хөгжлийн хөрөнгө оруулалтыг бүх дүүрэгт жигд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

-УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан аймгууд өнөөдөр ялагдал хүлээж байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-МАН найман аймагт ялагдал хүлээлээ. Энэ нь тухайн орон нутгийг удирдаж ажилласан удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой. Мөн бие даагчид олон оролцсонтой холбоотой. Увс, Говь-Алтай, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан хүмүүс нэр дэвших мандат аваагүй тул бие даасан. Орон нутгийн сонгуулиар дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй нь ялагдал хүлээх шалтгаан боллоо. Ер нь манай намын дүрэмд тухайн шатны намын байгууллага нь оролцсон сонгуульдаа ялагдал хүлээсэн тохиолдолд 30 хоногийн дотор өргөдөл өгөх ёстой байдаг. Ялалт байгуулах юм бол намын байгууллага хуралдуулж, Засаг дарга болон ИТХ-ын даргаар дэвшүүлэх нэрээ явуулах дүрмийн заалттай.

-Хотын даргаар ямар шалгуурт тэнцэх хүнийг тавих вэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүрээнд анхдугаар чуулганаа зарлах ёстой. Тэргүүлэгчид анхдугаар чуулганаа зарлаад, дараагийн хурлаар ИТХ-ын дарга, хотын даргын асуудал намын бүлгээр орох байх. Үүний дараа бид бүхний төлөвлөж байгаа ажил, намын мөрийн хөтөлбөр, "Алсын хараа 2050" хөтөлбөрийг төлөвлөж, үүн дагуу ажиллах боловсролтой, итгэл хүлээх хүнийг сонгоно. Шалгуур даах чадалтай байх ёстой. Багаар ажиллах чадвартай байх ёстой. Хотын хэмжээнд далайцтай ажиллах шалгуурыг шинэ удирдлагад тавина. Ерөнхий сайдын гол шалгуур бол Улаанбаатар хотын төлөө чин сэтгэлтэй байх ёс суртахуун, боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүн байх ёстой гэж үзэж байгаа.
 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.100.210) 2020 оны 10 сарын 19

Ээ мэдэхгүй Хүрэлсүх наанаа шударга зүйл яриад цаашаа харж найраа хийгээд хэрэг алгаа хөлдүү толгойт Сумьяабазар тэргүүтэй хулгайчууд

0  |  0
MAN-n gishuun(66.181.161.53) 2020 оны 10 сарын 18

Амарбаясгалаан чиний томилсон нөхөр хүн алсан. Говь алтайг чи устгалаа

0  |  0
Pp(24.19.1.241) 2020 оны 10 сарын 18

Huduunii orkuud ur huuhediinhee ireeduig ustgaj bna. Argagui maldaa hairtai malch tumen shuu. Pisdanuud

0  |  0
Zochin(66.181.178.161) 2020 оны 10 сарын 17

MANgaruud iim l sonin etgeeduud sh dee. Shuumjleltei, esvel, ajlaa sain hiij, ard tumnii amijirgaag demjihiig hussen setgegdluudiig bugdiig ustgachihna. Utgagui yum aa...

0  |  0
Zochin(66.181.178.161) 2020 оны 10 сарын 17

Ali ch shatand MAN-n l ajil shuu dee. Hurelsuhiin ajil, Nutgiin udirdlaguudiin ajil gej tusdaa zuil baihgui. Bid chadna gej amlaad avsan bol ajlaa buren hariutsaj hiih yostoi shuu. Uls oron suhurch bna. Ediin zasag nurlaa. Ard tumnii amidral hund baidald orloo. Yaduural, ajilguidel gazar avlaa. Songuuliin sanal avahyn tuld saihan reklamdaj, hudlaa magtdagaa zogsooj, bodit hursunduu buuj ajlaa erchtei hiigeerei. Olonh bolson l bol Mongolyn ard tumnii bugdiinh tuluu ajillah yostoi shuu, Ta nar...

0  |  0
Ip(122.201.24.82) 2020 оны 10 сарын 18

Танайх 100% ялах албатай юм уу.

1  |  0
Zochin(202.126.90.20) 2020 оны 10 сарын 17

Yagaad setgegdel ustgaad bgaa ym be.

0  |  0
Zochin(202.126.90.20) 2020 оны 10 сарын 17

Ene garchig mash zuv garchig bna. MAN zasgiin erh barj baihad oron nutagt AN barj bdag. Tuhailbal: Sumand zasag dargiig MAN, sumiin orlogch, bagiin dargiig AN tavidag. Tegeheer ta anhan shatnii negj deeree aldaad bna gesen ug. Ta garl daa say duureg bolon horoonii zasag nar ih garlaa. Ed nart tuhain bag, horoonii medeelel bgaad orshino. Jisheeni Bulgan aimag dood shatandaa aldaad bna.

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 16

орон нутагт чадвартай боловсролтой хүмүүсийг сонгохгүй байна тийм учраас ялагдаж байна хамгийн гол нь бусдын төлөө ажиллах сэтгэл дутаад байна

1  |  1
Top