Л.Цэдэвсүрэн: Таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. 

ШАДАР САЙД Я.СОДБААТАР: 

-Гадаадад байгаа иргэдийн асуудалд анхаарал хандуулж байгаа. Иргэдээ үе шаттай авчирч байна. Өмнөд Солонгосоос бусад бүс нутагт байгаа иргэд рүү чиглэсэн ложистик тээврийн ажлууд явуулсан. Ирэх хүмүүс нь бараг ирсэн. Үндсэн ачаалал Өмнөд Солонгос дээр байна. Гадаадад 180 мянган монгол иргэн байдаг. Сард 10 мянган иргэн ирэх хүсэлт ирүүлж байна. Онцгой комиссын шийдвэрээр 300 сая төгрөгөөр гадаадад буй иргэдийг авчрах сангийн хөрөнгийг нэмэгдүүлсэн, үйл ажиллагаанд зарцуулаад явж байгаа. Өнөөдрийн байдлаар 3071 иргэн тусгаарлах ажиглалтад байна. Хугацааг нь богиносгох талаар ярьдаг. Бид мэргэжлийн хүмүүсийнхээ зөвлөмж дээр тулгуурлан шийдвэрээ гаргаж байгаа. 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ: 

-ДЭМБ-аас вакцин гарах магадлалыг тооцоолж, хүүхдийн мөнгийг долоодугаар сар хүртэл нэмэх шийдвэр гаргасныг хэлье. 

БШУ-НЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН:

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиуд, тэдгээрийн сургалтын чанар зэргийг судаллаа. Өнөөдрийн байдлаар таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд хүрээд байна. Их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шаардлагатай байгаа. Зарим их, дээд сургуулиудад 130 гаруй мэргэжил эзэмшүүлж байна. Сургуулиудад бэлтгэгдэж байгаа мэргэжлүүдийн давхцлыг арилгах тал дээр судалгаа хийж байна. 2021 онд салбарын сайдын багцад шилжих 207 барилга байгаа. Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны 57 шинэ барилга баригдана. Тухайн сум, орон нутагт ямар хүчин чадалтай сургууль, цэцэрлэг хэрэгтэй вэ гэдгийг судалж байж ажлаа эхлүүлнэ. 

Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөв. Үдээс хойш 16:00 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлыг батлах юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.150) 2020 оны 10 сарын 20

Сургуулиудыг эрэмбэлэхээсээ өмнө зарим их сургуулиудынхаа үүрэг гүйцэтгэгч захирлуудаас өөрчлөөч ээ. Тухайлбал МУБИС-ийн захирал Мандах гэж нам дамжсан нэг нөхөр байна. Аль ч намын үед чухал албанд томилогддог. Сүүлийн үед Боловсролын их сургуулиар тоглож байгааг мэдэж байгаа байлгүй. Тухайлбал, суралцагчдын хэдэн тэрбум төгрөгийг харилцдаг гүй банкинд нууцаар байрлуулж алдсан, Гадаад харилцааг өргөжүүлж байгаа нэрээр ӨМӨЗО-оос хэдэн арван хүнийг магистер, доктор хамгаалуулах нэрээр авч ирж Их сургуулийнхаа нэр хүндээр тоглож, сургалтын төлбөрөөр нь тоглож байгаа гэх мэт олон асуудалтай.

0  |  0
одоо л ойлгоо юу(202.70.44.146) 2020 оны 10 сарын 19

боловсролын яаманд буг болтлоо суучаад одоо л чанаргүй сургалт явуулж байгаа, хэдэн зуун зөвшөөрөл авсан сургуулийг одоо л мэдээ юу. Өөрөө өмнө нь энэ олон зөвшөөрлийг өгөхөд зөвшөөрөөд гарын үсэг зураад сууж байсан биз дээ. тэр үедээ эсэргүүцээд тэмцэх нь яаасийн.

1  |  0
Zochin(122.201.21.42) 2020 оны 10 сарын 18

Yalsan gazart minii amjilt, ylagdsan gazar miniih bish chinii muugaas geed bga yum uu

1  |  0
Zochin(139.5.219.234) 2020 оны 10 сарын 18

Samar ch bgaa daa baigali yamiig

1  |  0
дургүй хүрлээ байз!(192.82.67.64) 2020 оны 10 сарын 18

Сарангэрэл ээ чи Ерөнхий сайдын мэдлийн асуудалыг урьдаас нь яридаг чи юу вэ!Чамд байгаль орчин усны нийслэл орон нутгийн хогны асуудал чамгүй их асуудал байна.Хүрэлсүхийн ажилыг яридаг яасан том толгой вэ! Чи !........

3  |  0
зочин(66.181.161.107) 2020 оны 10 сарын 18

эрүүл мэндийн асуудал одоо чамд падгүй.өмнөх ажлаа сайн хий.

1  |  0
зочин(66.181.161.107) 2020 оны 10 сарын 18

эрүүл мэндийн асуудал одоо чамд падгүй.өмнөх ажлаа сайн хий.

1  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 10 сарын 18

Сарангэрэлээ хүүхдийн мөнгө чиний ярьдаг асуудал биш наад нэг худлаа попордгоо болиоч

5  |  0
Top