ЭМГЭНЭЛ: УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 17


УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчний улмаас таалал төгсөж, Монголын улс төр, нийгмийн салбарт хүнд гарз тохиолоо. 

М.Батчимэг нь 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн.

Арвайхээр хотын II арван жилийн сургуулийг 1990 онд дүүргэж, Хүмүүнлэгийн их сургуулийн хятад хэлний ангид элсэн орсон. Улмаар БНХАУ-ын Бээжин хотын Хэл соёлын их сургуулийн хятад хэл-утга зохиолын ангид элсэн суралцаж, хятад хэл-соёл судлаач мэргэжил эзэмшсэн. 

1997-1999 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд магистрын сургалтад хамрагдаж, 1999 онд Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуульд "Монгол улсын гадаад бодлого ба Монгол-Хятадын харилцаа" сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалжээ.

1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбуй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, парламентын гишүүний үүргийг нэр төртэй биелүүлсэн шилдэг улстөрч байлаа. 

Тэрээр мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, “Нэг ардчилал” клубын зохицуулагч зэрэг сонгуульт ажилтай байв. 

Ум сайн амгалан болтугай. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jiriin irgen(150.129.142.100) 2025 оны 03 сарын 13

Eldev demiig saraachigch ta nart ger bul, eh etseg baihgui yu? Uree, eejiigee, hania, egch, duugee, and nuhruu aldsan humuusiig bodood naad buzar amaa tat. Tsagaan murtui, bolovsroltoi, jinhene uls turch emegtei baisan daa, odoogiin gishuun hemeeh emegteichuudtei haritsuulahad. Gun emgenel ilerhiilie.

2  |  0
Заагч(202.179.31.251) 2025 оны 03 сарын 13

Новшийн хужаа байлаа.

1  |  1
сс(43.242.243.74) 2025 оны 03 сарын 13

Хурц тагнуулын хуулиа батлуулах гэж зөвлөхийг нь тагнуул болгосноос боллоо

1  |  0
hahahah(202.9.46.130) 2025 оны 03 сарын 13

“Нэг ардчилал” клубын зохицуулагч сонгуульт ажилтай байв

2  |  0
1111(202.126.88.168) 2025 оны 03 сарын 13

ум ма ни бад мэ хум

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

30jil Mongoliin turd baisan hvmvvs ar araasaa vhej dald orvol taarna.Hyjaa dagsan bvgedeeree.Surah uym ni mundasan bish.Mongol bicheg hel tvvhee sydalj yavahgvi yasan uym.

2  |  0
Нэргүй(66.181.183.209) 2025 оны 03 сарын 13

Ум маани бадмэ хум ум амгалан болтугай

1  |  1
Зочин(192.82.77.188) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр харамсалтай 10 жилд байхын л манлайлагч даруухан охин бсан Яг л хэвээрээ Эвдрээгүй дээ Тагнуул нтр гэж үлгэр зохиож бгаа хүмүүс зүгээр л зайлаарай Монголоо гэсэн сэтгэлтэй бүсгүй бсан шүү

5  |  3
Элбэгдорж(192.82.71.181) 2025 оны 03 сарын 13

Бурхны оронд төрөөрай женко новш мөн ч их гүтгэсэн дэ

3  |  4
Mongol(192.82.71.57) 2025 оны 03 сарын 13

Hujaag.n tagnuul daa elbegeegiin zuvluh hiij baisan hujaa

5  |  7
Mongol(192.82.71.57) 2025 оны 03 сарын 13

Hujaag.n tagnuul daa hujaa nar uursduu alsan bizdee

4  |  5
Zochin(43.242.243.60) 2025 оны 03 сарын 13

Hairan saihan emegtei tsel zaluugaaraa burhanii orond odjee huurhii I”m sain amgalan boltugai

6  |  3
зочин(202.9.46.204) 2025 оны 03 сарын 13

Гадаад дүр, үйл ажиллагаа 2 нь зохицоогуй л хүн бнлээ. Бусдын даалгавраар ажилладаг. Зевлех Пагва ч хэлмэгдсэн дээ, зайлуул!

5  |  1
irgen(31.165.231.3) 2025 оны 03 сарын 13

setgegdel yagaad ustgaad baigaa sait ve

2  |  0
irgen(31.165.231.3) 2025 оны 03 сарын 13

haramsaltai um

6  |  4
ff(150.129.141.143) 2025 оны 03 сарын 13

tagnyyl tugsjeee

7  |  2
Unshigch (178.196.228.37) 2025 оны 03 сарын 13

Bolovsroltoi mundag emegtei bailaa\nRIP

6  |  4
Зочин(202.126.88.139) 2025 оны 03 сарын 13

Ямар харамсалтай юм бэ ум маани бадми хум

7  |  4
Зочин(202.126.89.134) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэй улс төрч дотроо биеэ зөв авч явдаг зөв цэгцтэй яриатай,боловсрол өндөртэй эмэгтэй бснсан.Залуугаараа өнгөрчээ.Харамсалтай юм.Ум маани бадни хум.

15  |  4
b(103.14.38.10) 2025 оны 03 сарын 13

haramsaltai ,mash haramsaltai.....

5  |  4
1(202.9.40.61) 2025 оны 03 сарын 13

UM MA NI BAD MI HUM \n

4  |  1
Туяа (202.126.88.36) 2025 оны 03 сарын 13

76 гишүүд биё биё алдагбайхаа хээ

3  |  1
Эбэгийн хүүхэн(202.9.46.204) 2025 оны 03 сарын 13

Нөхөртэйгөө нийлж хэт шунаг байсан үйлээ даасангүй дээ. Хичнээн ч уул уурхайн лиценз, ордтой гэдэг билээ. Бараг долларын тэрбумтан болсон байх шүү ум ма ни бад мэ хум

10  |  4
Baagii(202.126.89.33) 2025 оны 03 сарын 13

U.M.N.B.M.H.\n

1  |  1
Zochin(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

Nuguu tagnuulch belddeg avgai munuu. Bish biluu

7  |  2
zochin (64.119.19.181) 2025 оны 03 сарын 13

um ma ni bad me hum...gvn emgenel ilerhiilie

2  |  1
Зочин(66.181.191.167) 2025 оны 03 сарын 13

Ум маани бадни хум\n

2  |  1
um na ni pad me hum(150.129.140.131) 2025 оны 03 сарын 13

um ma ni pad me hum

1  |  1
Цэ(66.181.161.4) 2025 оны 03 сарын 13

Ум маани бадми хум

1  |  1
Erchem(66.181.184.231) 2025 оны 03 сарын 13

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ме хум

4  |  2
Зочин(202.9.47.12) 2025 оны 03 сарын 13

Хайран сайхан залуу насандаа өнгөрөх шив дээ.

3  |  2
Zochin(64.119.25.160) 2025 оны 03 сарын 13

Huurhiiduu bolovsroltoi mundag egch bsan, orond ni MAN gariin uvguchuulees zailj hewtehgui buzar yumuud

5  |  4
монгол хүн(223.38.30.193) 2025 оны 03 сарын 13

тайваны тагнуул явчихжээ.

ардчилал(112.72.6.174) 2025 оны 03 сарын 13

харамсалтай мэдээ байна хайран хүн гэр бүл төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе Ум сайн амгалан болтугай

6  |  4
Top