"Пороро" Л.Байгал хамгийн бага санал авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Сонгуулийн үед нэр дэвшигчид бие биенээсээ ялгарахын тулд янз бүрийн арга хэрэглэх болсон. УИХ-ын сонгуулиар гэхэд Баатар эр, супер эмэгтэй гэх мэт үлгэрийн баатруудаас гадна, түүхэн дүр болох Чингис хаан, Өэлүн эхээр өөрсдийгөө тодруулах гэсэн санаархал нэлээд явсан. Гэвч тэд бүгд ялагдсан юм.

Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулиар бүр хүүхэлдэйн киноны дүрийг сурталчилгаандаа ашиглаж ялгарах гэсэн оролдлого явсан боловч бүтэлгүйтжээ. Тодруулбал НИТХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт МАХН нэр дэвшигч Л.Байгал "Пороро ч Байгал-д саналаа өгнө" гэсэн сурталчилгаа явуулсан боловч амжилт олсонгүй. Л.Байгаль өрсөлдсөн тойргоосоо хамгийн бага санал авсан байна.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.94) 2020 оны 10 сарын 18

Гүй тэгээл яахав дээ, Пороро нь л саналаа өгсөн байна. Найзууд нь бас өгсөн л юм байгаа биз. Крон, Руди, Эди өөр хэн хэн ч билээ.

0  |  0
Top