АН-ын бүлэг: М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүнээ харамсаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Монгол Улсын Их Хурлын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөнд бид гүнээ харамсаж байна. М.Батчимэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 2012-2016 оны хооронд хууль тогтоох байгууллагад ажиллахдаа хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай, хэвлэлийн эрх чөлөөний тухай зэрэг олон хуулийн төсөл дээр ажиллаж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тэгш эрхийн зарчмуудыг нийгэмд тунхаглах, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байсан ардчилагч нэгэн байлаа.

Бид түүний парламентын ардчилал, улс төрийн намуудын төлөвшлийн чиглэлээр үлгэрлэн, улс төрд бий болгосон зарчимч, манлайлагч чанарыг нь үүрд санан дурсах болно. Түүний ар гэр, үр хүүхэд, дотнын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top