Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна. Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах юм. Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ.
Үүнд:
Бага насны хүүхэдтэй гэр бүл-18,
Өндөр настан-3,
Эрүүл мэндийн шалтгаантай-7,
Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана.
Сэтгэгдэл ( 1 )
bid nar MONGOLICA buudald tusgaarlaltand baisan,tav tuhtai,hool und ,uilchilgee saitai tun davgui gazar baisan,bayarlalaa