Сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэлх насны залуус эзэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Сонгууль бүрээр ахмад настанууд л саналаа өгдөг гэсэн ойлголт нийтлэг байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд залуусын сонгуульд оролцох оролцоо нэмэгдсэн байна.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо судалгаа гаргажээ.

2020 оны орон нутгийн сонгуулиар саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна.

Сануулахад сонгуулийн ирц улсын хэмжээнд 47,6 хувьтай байсан билээ.

Үүнээс гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,016794 сонгогчдын 55,98 хувь буюу 1,129,010 сонгогч саналаа өгчээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top