51 нас хүрсэн Снуп Доггийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Өнөөдөр Америкийн рэпер, gangster rap-ийн гол төлөөлөгчдийн нэг Снуп Догг өнөөдөр 51 нас хүрч байна. Залуудаа тэр хар арьстнуудын "Crips” бүлгийн гишүүн байсан бөгөөд хар тамхины хэргээр шоронд сууж байв. 1992 онд Dr. Dre түүнийг ивээлдээ авснаар дуучны замнал нь эхэлсэн түүхтэй. Жилийн дараа тэр Snoop Dogg (Келвин Кордозар Бродус багынхаа хочийг дурсан ийм нэртэй болсон юм) анхныхаа цомог “Doggystyle”-ийг гаргажээ. Одоогийн байдлаар Снуп Догг 18 цомог гаргаснаас гадна нэлээд олон кинонд тоглоод байгаа. Мөн порно киноны продюсер хийж, эмэгтэй хөлбөмбөгийн баг удирддаг.  

Хууль дүрэмтэй байнга асуудалтай явж ирсэн Снуп Доггийн амьдралын дүрэмтэй танилцацгаая.

 “Амьдралын дүрэм надад цөөхөн бий. Жишээ нь, би хэзээ ч тайвшруулах эмийг нойрны эмтэй хамт уудаггүй”

“Бүх юмнаас залхахаараа би дуу хөгжмөө хаяад жижигхэн кафе нээж, хүмүүст “Одооноос эхлэн намайг Суп Догг гэж дуудаарай” гэж хэлнэ”

“Юу ч хийдэг байсан ажлаа сайн хий. Макдоналдад котлет шардаг байлаа ч ур чадвараа сайжруул. Хүн болгон рэпер болж чадахгүйн адил би ч чам шиг котлет шарж чадахгүй. Надаас илүү юм чамд байгаа гэдгийг үргэлж санаж яв”

“Нүднээс далдуур хүмүүс намайг коллежэд сурч байгаагүй болохоор тэнэг гэж хэлдгийг би мэднэ. Надад огт хамаа алга. Би эрүүл ухаан эрдэм мэдлэгийг үргэлж ялдаг гэдгийг мэднэ”

“Би хар тамхийг ялах гэж хичээсэн, гэвч тэр хүчтэй болоод надад хариу цохилт өгсөн”

“Төр засгаас хар тамхи, өсвөр насныхны гэмт хэрэгтэй тэмцэх болохоороо хамгийн гол зүйлийг мартчихдаг. Энэ дайнд ялна гэж байхгүй. Гэхдээ хар тамхи, дээрмийн бүлэгт орохоос хөлбөмбөгийн сургууль, дээд боловсрол эзэмшихэд амар хялбар болгож болно шүү дээ”

“Би хөгжмийн талаар чалчаад байдаг хүн биш. Учир нь хөгжим надаас өмнө бий болсон зүйл”

“Эцэггүй өснө гэдэг тийм хэцүү зүйл биш. Жишээ нь, харин эцэггүй байсны ачаар би сайн аав болж чадсан”

“Хөдөлмөрөөрөө мөнгө олж байгаа хүнийг бүү буруутга”

“Атаархал бол шүтэн бишрэх бас нэгэн хэлбэр. Надад атаархаж байгаа хүнд миний хийж байгаа юм таалагддаг гэсэн үг шүү дээ”

“Хэн нэгэнд таалагдах гэж оролдох нь уйтгартай. Би энд ганц хүнд таалагдах гэж л ирсэн. Тэр хүн нь би өөрөө”

“Өөрийнхөө өнгөрсөн үеийн талаар нэг үг хэлэхэд би өнгөрснөө үргэлж санаж байдаг, юунд ч харамсдаггүй”

“Хүнд зөвлөгөө өгөх шиг сайхан зүйл байхгүй”

“Зарим эмэгтэйчүүдийг гичий гэж нэрлэдэг байсан үе надад бий. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, бүх гичий эмэгтэй биш гэдгийг би ойлгосон”

“Эмэгтэйчүүдийн эрх мэдэл нэмэгдэж байгаа үед бид амьдарч байна. Эрх мэдэлтэй болох тусмаа тэд дэлхийг өөрчилж байгааг би охинтой болсон хойноо ойлгосон”

“Бенни Хидийн дүрд тоглохыг их хүсдэг. Нүүрээ цагаан будгаар будуулсан ч хамаагүй”

“Хаммер байгаагүй бол Снуп ч байхгүй байсан”

“Улс болгон өөрийн соёл, зан заншилтай. Түүнийг судлаж, янз бүрийн бурханд нь итгэж байж тухайн орныг сайн мэддэг болно. Хаана ч амьдарч болно. Би эх орончдыг үзэн яддаг. Би хаагуур ч хамаагүй аялж, зугаалдаг, Ислам, Христос хэн хэнд нь итгэдэг”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
mandaa(203.91.115.53) 2021 оны 10 сарын 22

zunii haluunaar noison malgai omsdog yadag muu har nohoi ve

0  |  0
Top