Засгийн газар: Хүүхдийн байцаагчийн орон тоог нэмнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Хуваарь ёсоор өнөөдөр (2020.10.21) Засгийн газар хуралдаж байна.

Засгийн газрын хуралдаанаар хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд 1 байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг байцаагчид ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top