19 настай төлөөлөгч Г.Гантулга: Хичээлээ цалгардуулалгүй, иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулиар Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчөөр МАН-аас нэр дэвшин сонгогдсон 19 настай Г.Гантулгатай ярилцлаа.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ганзоригийн Гантулга гэдэг. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Төв аймгийн Баяндэлгэр сумын наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, ИНХ-ын төлөөлөгч болсон.

-Хаана сурдаг вэ?

-Одоо Хөдөө аж ахуйн их сургуульд нягтлан бодох бүртгэлээр суралцдаг, гуравдугаар курс. Ирэх жил төгсөнө.

-Төв аймгийн Баяндэлгэр суманд сонгуулийн үр дүн ямар гарсан бэ?

-Манай сумын хувьд сонгогчдийн ирц 70 хувьтай, нэлээд өндөр байсан. Харин МАН 15 суудлаас 14-ийг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан.
 

ВИДЕО: Эх сурвалж ТВ8 ТЕЛЕВИЗ

 


-Яагаад нэр дэвшихээр болсон бэ?

-Анх сумын МАН-ын хорооны дарга маань залуу үеийнхээ төлөөлөл болоод нэр дэвшээч гэсэн санал тавьсан. Тиймээс аав, ээжтэйгээ ярилцаад нэр дэвшихээр болсон. Тэгээд намынхаа гишүүдийн хурлаар ороод батлагдаж нэр дэвшсэн дээ.

-Өөрөө МАН-д хэзээ элссэн бэ?

-Би 18 нас хүрээд л гишүүнээр элссэн. Одоо жил гаруй хугацаа өнгөрч байна. Манай аав, ээж ч энэ намын гишүүд. 

-Цаашдаа сумандаа ямар, ямар ажлуудыг голлон хийхээр зорьж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө залуучуудаа дэмжих “Хөгжлийн сан” байгуулна гэж тусгасан. Тиймээс залуу хүний хувьд сумандаа залуучуудыг дэмжих Хөгжлийн бодлогыг боловсруулан ИНХ-аараа батлуулж ажиллана. Үүгээрээ залуу малчдаа урамшуулах, залуу гэр бүлийг орон сууцжуулах, оюутнуудаа тэтгэлэгт хөтөлбөрт олноор хамруулах гээд төлөвлөсөн олон ажил бий.

-Залуу хүний хувьд төрөлх сумаа хөгжлийн хувьд хэр байгаа гэж хардаг вэ?

-Төв аймгийнхаа бусад сумтай харьцуулахад хөгжлөөрөө нэлээд доогуур гэж үздэг. Яагаад гэхээр хажууханд нь Багануур гэж дүүрэг, хот байдаг. Үүнийгээ дагаад хөгжил, хүмүүсийн шилжилт нь их явдаг. Харин одооноос сумандаа чиглэсэн, хөгжүүлэх бодлогуудыг их тавьж байгаа.

-Их сургуулийн оюутан, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн төлөөлөгч гэсэн хоёр чухал албыг хэрхэн зохицуулж ажиллая гэж төлөвлөж байгаа вэ?

-Сумын ИНХ бол хуульд зааснаар жилд хоёроос доошгүй хуралдах ёстой. Шаардлагатай тохиолдолд энэ тоо нэмэгддэг юм билээ. Манай сум хоттой харьцангуй ойрхон учраас хичээлээ цалгардуулалгүй, иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй ажиллаж чадна гэж бодож байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЁООООООО(66.181.161.67) 2020 оны 10 сарын 24

Биеээ засаад гэрээ зас Гэрээ засаад Төрөө зас яанадаа энэ төр тэр дундаа манай МАН . Тэгээд оюутан шүү хэзээ нь төрийн ажил хийж хэзээ нь сумаа хөгжүүлж хэзээ нь сургууль хичээлээ хийх вэ . Ёстой нөгөө харганы ноос түүж Эсгий хийхийн үлгэ бхйна даа.

1  |  0
ЁООООООО(66.181.161.67) 2020 оны 10 сарын 23

Биеээ засаад гэрээ зас Гэрээ засаад Төрөө зас яанадаа энэ төр тэр дундаа манай МАН . Тэгээд оюутан шүү хэзээ нь төрийн ажил хийж хэзээ нь сумаа хөгжүүлж хэзээ нь сургууль хичээлээ хийх вэ . Ёстой нөгөө харганы ноос түүж Эсгий хийхийн үлгэ бхйна даа.

0  |  0
Зочин(202.21.107.9) 2020 оны 10 сарын 23

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин. Маш их ирээдүй харагдаж байна.Боломж өглөө зүтгэж дээ?Их юм сурна даа залуу хүн.Зөв л яв.

1  |  0
Baagii(91.180.229.57) 2020 оны 11 сарын 04

MAN aas neg honi devshuulsen bol bas l garchih bj dee

4  |  0
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 24

Panuujin ania ni sep hiitel ni uudnu tataad avah bailguide

0  |  2
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 22

Aaya od shaas

0  |  0
ө(202.70.34.98) 2020 оны 10 сарын 22

Мэдрэл цус ойртсон төв аймгийнхандаа таарсан юм байлгүй дээ.

0  |  0
Зочин(192.82.72.42) 2020 оны 10 сарын 24

Энэ бол хөөрцөглөл,талцал, эмгэнэл орон нутгийн хөгжилийн төлөө бус намын , ах дүүс төрөл садангийн хөгжилийн төлөөх сонголт . ..ман намын тодотголтой хар халзан төлөг хөтлөөд орсон ч сонгохоор бна энэ намчирхал хэрээс хэтэрлээ Монгол улс мөхөх дөхөөд бна яана даа!!!!

1  |  0
Мгл (66.181.161.74) 2020 оны 10 сарын 24

Баяндэлгэрээс өөр гарах хүн үгүй болоо юу ээ хөөрхии цээжээ дэлдсэн балай юм болчих вы дээ очиж очиж оюутан

1  |  0
Зочин (66.181.187.125) 2020 оны 10 сарын 22

Нэрээ бодож муу муухай явдлаас хол яваарай. Өөрөө ухаантай байвал олны хайр хүндэтгэлийг хүлээсэн үүргээ биелүүлж чадна чамд амжилт хүсье. Ухаантай байгаарай.

2  |  0
Zochin(202.21.99.162) 2020 оны 10 сарын 21

Зүтгээд байждээ.амжвал шүүдээ

0  |  0
MAN bolimor bna huuh(202.126.90.41) 2020 оны 10 сарын 21

MAN bolimor bna huuhed surch blovsorch, niigemteige buren taniltsaj uls toriin ooriin gsen uzel bodol suuchaad daraa n ooriin uzsen tuulsanda dugnelt hiij uls toriin songoltoo hiih ystoi bhad huuhdeerei shahuu amitani amidarliig engej ballah gejde. Yg engeh ged bsin EB surguuliin huuhduudiin dund eldev arga hemjeeg nam uls torchiin sanhuujilteer hiiged bsan odo 18 hurenguut n namdaa elsuulj avaad zavaan bodlogooroo tarhiig n ugaaj bnshde. Ymar ulzarsan bogs doloogchid n iim uildeliig hohuulen demjij oohshuuldeg bna

0  |  0
zochin(43.242.243.22) 2020 оны 10 сарын 23

yadahnaa oyutan yum uu

0  |  4
zochin(43.242.243.22) 2020 оны 10 сарын 21

yadahnaa oyutan yum uu

0  |  1
zochin(43.242.243.22) 2020 оны 10 сарын 21

yadahnaa oyutan yum uu

0  |  1
zochin(43.228.129.68) 2020 оны 10 сарын 24

odo erh medeltei boltsiim ohid ems chamd iheer naaldana saihan gusaad bai gusaad bai

1  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 10 сарын 21

байгаа ” байгаа” ”байгаа” ГЭДЭГ ХҮН ГАРЧ ИРСЭН БАЙНА ДАА.. ЭНЭ МОНГОЛ ХЭЛИЙГ ЯАЖ САЙХАН БОЛГОХ ВЭ ?

0  |  0
Zochin(202.126.89.185) 2020 оны 10 сарын 22

Bayar hurgeu amjilt husey mundag baigaarai.ard irgedii tulyyl.gedgee l btgii martaarai mash olon asyydlyyd bnda shiideh yostoi hariyustlagatai baihiig zahiyda

1  |  0
zochin(192.82.77.194) 2020 оны 10 сарын 21

sahal ni ch urgaj guitseegui nyalh amitan bna doo, yavaandaa bolno biz dee, odoohondoo hunii ugeer shuvuunii jirgeegeer l yavah baih

0  |  0
Бөгөө(203.98.77.153) 2020 оны 10 сарын 21

тэгж л үзээрэй золиг минь. Ангийнхантайгаа архи уугаад, ИХ-ын ах нартайгаа хүүхэн хөөгөөд байв

0  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 21

Zaluu hun sain bna, gewch oyutan huniig songuulid songodog huulia boli, ehleed huuhed surguulia tugsuj bolivsrolo ezemshih heregtei,

1  |  0
R(202.126.90.71) 2020 оны 10 сарын 22

Zss zaluu hun hun udahgui zangaa aldaj mongonii shunal bloh blguidee

1  |  0
дддд(192.82.66.172) 2020 оны 10 сарын 21

ха ха ха

1  |  0
Top