Оросын “Кино” хамтлаг “Попробуй спеть вместе со мной” дууныхаа шинэ клипийг танилцууллаа.
Клипт хамтлагийн хуучны бичлэг, зургийг ашигласнаас гадна Виктор Цойн маш ховор бичлэг гарсан нь шүтэн бишрэгчдийг нь ихэд баярлуулсан байна.
Кино хамтлаг энэ жил Москва, Санкт-Петербург, Минск, Рига хотод тоглолт хийхээр зарлсан ч цар тахлын улмаас цуцлагдсан. 2021 онд хийхээр төлөвлөгдөөд байгаа тус тоглолтод Виктор Цойн жинхэнэ хоолойг хөгжим сонирхогчид дахин сонсох боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )