70 гаруй тн хуурамч цемент хураан авчээ

2020 оны 10 сарын 21

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтын үеэр  энэ оны 6 дугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлж, СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Мөн 7 дугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн 3 дугаар хэлтэст шилжүүлсэн байна. Ийнхүү өмнөх хяналт шалгалтын мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийж байна.

Өчигдөр ЭЦГ-ын албан хаагчидтай хийсэн хамтарсан шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүллээ. Сүүлийн хоёр удаагийн шалгалтаар гурван газраас нийт 70 гаруй цементийг хураан авсан. Энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.Иймд иргэд, аж ахуйн нэгж,  байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж  худалдан авахыг анхааруулж  байна.Мөн  баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатаржав(202.9.40.85) 2020 оны 10 сарын 21

ял өгөөө

0  |  0
Top