Д.Золжаргалыг Архангайн Засаг даргад дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22


Архангай аймгийн АН-ын хороо өчигдөр (2020.10.21) хуралдаж, аймгийн Засаг даргаар Д.Золжаргалыг дэвшүүлэхээр тодруулсан байна.

Тус аймаг ИТХ-ын 39 мандаттай бөгөөд АН 20, МАН 19 суудал авсан тул Засаг даргын суудлаа аль нам авах нь эргэлзээтэй байв. Гэсэн ч АН-ын хороо хуралдаж, Д.Золжаргалыг дэвшүүлсэн байна.

Д.Золжаргал нь С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн НДГ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар С.Эрдэнийг АН-ын дарга болоход УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би (103.9.90.100) 2020 оны 10 сарын 22

Золжаргал ах аймгийн Засаг даргыг хөнгөн хийж чадна аа амжилт

0  |  0
Top