Ц.Даваасүрэн: УИХ-ын гишүүнийг чуулганаас хөөж гаргадаг байж болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

УИХ-ын өнөөдрийн /2020.10.22/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН "Өнгөрсөн хавар сонгуулийн өмнөхөн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэр үед бид анхааралгүй хандчихсан юм билээ. Түүнийгээ засаж оруулж ирсэн байх гэж бодож байна. Төсвийн тухай хуулийг тусгай дэгээр хэлэлцэнэ шүү дээ. Чуулганы хуралдах цагийг 10:00 болгох нь зөв байх. Тэр хөөж гаргах зүйл бол боломжгүй юм аа. УИХ-ын гишүүнийг чуулганаас хөөж гаргаж болохгүй. Нэг хүний эрх ашгаас болж тухайн тойргийн гишүүн хөөгдөж болохгүй. Энэ УИХ чинь Засгийн газрынхаа гүйцэтгэх үүргийг гүйцэтгэдэг боллоо. Хамгийн гол эрх хууль санаачлахыг хүртэл хязгаарлачихсан. Гэхдээ бид өөрөө, өөрсдийгөө золигт гаргаж явж ирлээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(119.40.103.6) 2020 оны 10 сарын 22

ЭНэ Даваасүрэнг овоо юм боловуу гэж бодож явлаа гэтэл МААНАГ ч юм шиг яриад байх юм. ЗӨНӨХ арай болоогүй л бололтой доо.

0  |  0
Санал(107.77.217.130) 2020 оны 10 сарын 22

Ажлаа хийж чадххгүй бол танхи аас байтугай бүр хөөж явуулах хэрэгтэй. Сэтэр зүүж ямбалах гэж биш Эх орноо хөгжүүлжэх гэж сонгогдоо биз дээ

0  |  0
Санал(107.77.217.130) 2020 оны 10 сарын 22

Ажлаа хийж чадххгүй бол танхи аас байтугай бүр хөөж явуулах хэрэгтэй. Сэтэр зүүж ямбалах гэж биш Эх орноо хөгжүүлжэх гэж сонгогдоо биз дээ

0  |  0
Зочин(103.229.120.233) 2020 оны 10 сарын 22

Хэлэлцэж байгаа асуудлаас хадуураад улс төржөөд чавганцын хов яридаг гишүүдийг хөөх байтугай эргүүлэн татах хэрэгтэй. Тийм гишүүдийн тоонд Ховдын Пүрэвдорж багтана. Эх орон чинь хөгжлөөөрөө дэлхийд сүүл мушгиж явна. Өнөөгийн технологийн хөгжил цаг минутаар хэмжигдэж байхад монголчууд бидэнд хором бүр үнэтэй байна.

0  |  0
БОЛНО(192.82.77.29) 2020 оны 10 сарын 22

Яагаад болохгүй гэж битгий инээд хүргээд бай. Өөрсдийгөө дөвийлгөөд л байхдаа сайн. Ард түмэндээ ямар ч нэр хүндгүй, иргэдээ ядуу амьдруулсан ялзарсан нов ш нууд

0  |  0
Top