Агтны хариу жилдээ буюу ПЕНТАГОНЫ зэхсэн "БЭЛЭГ"

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

АНУ-ын батлан хамгаалах бодлого Энэтхэг, номхон далайн гадаад бодлоготой уялдаж, Орос, Хятадын хүчирхэгжлийн эсрэг хам­тын ажиллагааны сүл­­жээ байгуулах тухай Франц Пресс агентлаг мэдээлэв. Долоо хоногийн өмнө гарсан энэ мэдээ шинэ мэт боловч агуулгын хувьд тийм ч шинэ бус, жилийн өмнө хөндөгдөж байсан сэдэв. Дэлхийн том агентлагийн гаргасан мэ­дээ­лэл, хөндсөн сэдвийн гүнд юу нуугдаж байгааг та бүхэнд хүргэе.

Жижиг чулуугаар том чулууг

АНУ-ын Засаг захиргаа батлан хамгаалах салбарын бодлогоо өөрчлөх болоод удаагүй байна. Тэр дундаа Энэтхэг, номхон далайн бүс нутагт баримтлах бодлого ОХУ болон БНХАУ-ын батлан хамгаалах салбарын бодлого өөрчлөгдөж байгаатай холбогдуулан стратегийн алсын хараагаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн юм. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп засгийн эрхэнд гарсан даруйдаа Энэтхэг, номхон далайн бүс нутагт нөлөөллөө идэвхжүүлэх стратеги баримтлах болсон. Өөрийнх нь үзэл баримтлалтай нийцсэн бодлого явуулаагүй гэх шалтгаанаар засаг барьж байх хугацаандаа Батлан хамгаалахын сайдаа нэг удаа сольсон. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер албаа аваад нэг жил хоёр сар болжээ. Үүнийг илтгэх мэт Марк Эспер албаа авсан даруйдаа Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос улсад айлчилсан. Уг айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад өнгөрсөн жил айлчилсан билээ. Гэхдээ энэ тухай доор өгүүлэх учраас энэ удаад түр азная. 

Сүүлийн жилүүдэд Энэтхэг, номхон далайн орнуудын эдийн засгийн байр суурь бэхжиж байгаагийн зэрэгцээ БНХАУ, ОХУ-тай харилцахад Энэтхэг, номхон далайн бүсийн гүйцэтгэх үүрэг ч их аж. Тэр дундаа ардчилсан систем сонгоод Америктай ижил замналаар замнаж буй жижиг улс үндэстнүүдэд нөлөөллөө бэхжүүлэх замаар Орос, Хятадын хүчирхэгжлийг саармагжуулах бодлого гадаад бодлогынх нь цөм болжээ. Нэг ёсондоо жижиг чулуугаар том чулууг цохих бодлого баримталж байгаа нь тодорхой харагдана.

“Жижиг том гэлтгүй ижил үзэл баримтлалтай улс орнууд эрх чөлөөт, нээлттэй дэг журмыг бэхжүүлэхийн төлөө­нөө хамтран тэмцэх нь чухал ач холбогдолтой”

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер ярьжээ.

АНУ дээрх бодлогоо GDAP буюу Харилцаа, хамтын ажилла­гаа­гаа хөгжүүлэх удирдамж хэмээн дипломат аргаар нэрлэсэн байна. Товчоор дүгнэвэл Энэтхэг, номхон далайн бүсэд ардчилсан чиг баримжаатай ямар ч улс байсан АНУ харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл­тэй байгаа гэж ойлгож болно. Тэр тусмаа энэ бүс нутагт орших жижиг улсуудын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, зэвсэглэлийн баазыг сайжруулах замаар АНУ-ын нөлөөллийг бэхжүүлэхэд GDAP-н гол цөм нь оршино.

Марк Эспер өнгөрсөн жил Батлан хам­гаалахын сайдаар томи­логд­соныхоо дараахан Мальта, Палау, манай Монгол Улсад ч айлчилсан юм.

Айлч­лалынхаа үеэр Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндөж байлаа. Түүнчлэн АНУ-ын цэр­гүүдийг Польшид байрлуулах тухай санаачилгыг ч Марк Эспер дахин хөндсөнийг мартаж болохгүй. Үүнийг бататгах мэт тэрээр долоо хоногийн өмнө гарагт Индонезид айлчилсан. Харин энэ долоо хоногт Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байна.

Агтны хариу жилдээ

Монгол Улс өнгөрсөн жил буюу 2019 оны наймдугаар сард АНУ-тай стратегийн түншлэлд хүрэв. Ийнхүү гуравдагч хөрш гэж тодорхойлсноос 20-иод жилийн дараа Монгол Улс АНУ-тай стра­тегийн түншлэлд шилжсэн нь энэ. Дэлхийн эдийн засаг, хөгжлийн өнгийг тодорхойлж яваа АНУ-тай стратегийн түншлэлд хүрсэн нь АНУ-д ямар ашигтай вэ гэдэг асуулт тухайн үед урган гарч ирсэн. Том гүрэн Монгол Улсад ямар өнцгөөс хандсан бэ гэвэл геополитикийн үүднээс л хандаж ирсэнтэй холбоотой. Их гүрнүүд аливаа бүс нутаг дахь сонирхлоо хамгаалах бод­лого байсан, өдгөө ч байгаа, цаашид ч байна. Олон жил дэлхий дахины өнгийг тодорхойлсон АНУ гол тоглогчийн статусаа алдахгүйн тулд ийнхүү Энэтхэг гэж онцлоод гадаад бодлогын хүрээллээ тогтоо­сон. Гэвч манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөршийн эзлэх байр суурь, харилцааг энэ Ази, номхон далайн бүс нутгийн бусад улсуудтай харьцуулшгүй. Тийм ч учраас бид хаяа дэрлэсэн Орос, Хятад хоёроос бусад ардчилсан чиг баримжаатай улсуудтай харилцах харилцаагаа “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон. Начир дээрээ “гуравдагч хөрш” гэдэг томъёоллыг АНУ гаргаж ирсэн гэдгийг санах хэрэгтэй.

“Энэтхэг, номхон далайн бүс нутаг гэж тодорхойлсон нь нэгдүгээрт, нэр томьёоны хувьд АНУ-ын сүүлийн үеийн баримт­лалаар Энэтхэгийг цохон нэрлэж оруулж ирдэг болсонтой холбоотой. Хоёрдугаарт, энэ бүс нутаг дахь аливаа маргааныг цэрэг зэвсгийн хүчээр шийдэхийг урьдал болгохгүй гэсэн санаа гэж харж байгаа. Энэ утгаараа манай гадаад бодлогын үндсэн зорилготой нийцнэ. Зөвхөн нэг талын ашиг сонирхлыг нөгөө­дөө тулган хүлээлгэсэн гэж хар­мааргүй байна” гэж ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

Монгол Улс АНУ-тай стра­те­гийн түншлэл тогтоосон Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер 2019 оны наймдугаар сарын 13-нд Монгол Улсад айлчлав. Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Пентагоны тэргүүнийг хүлээн авч уулзсаныхаа дараа хурдан удмын унага бэлэглэсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байв. Хурдан удмын морийг хүндтэй зочиндоо бэлэг болгон барих нь цаашид холбоотой байя гэдэг дипломат далд санааг агуулж байгааг гаднын хэвлэлүүд тэр бүр онцолж хараагүй. Айлчлалын үеэр ирэх жилүүдэд батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ салбарт эдийн засгийн туслалцаа үзүүлэх тухай ярилцсан. Түүнчлэн батлан хамгаалах салбарын өндөр албан тушаалтнуудын айлчлалын давтамжийг ч нэмэгдүүлэх хүсэл­тээ манай талд уламжилсан билээ. Хамгийн гол нь АНУ-ын Батлан хамгаалах бодлого өөрчлөгдсөн гэдгийг Марк Эспер тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод танилцуулсан тухай гаднын хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй, үр дүнтэй оролцож ирсэн. Ялан­гуяа Афганистан, Өмнөд Судан, Ирак улсад энхийг сахиулах ажил­лагаанд НҮБ-ын цэнхэр дуулгатнуудтай хамт мөр зэрэгцэн зүтгэж ирсэн, зүтгэсээр ч байгаа юм. Ийнхүү энхийг дэмжих ажил­лагаанд оролцох болсон нь их гүрнүүдэд Монгол Улсыг арай өөр өнцгөөс харах боломж ч олгосон гэж хэлж байна. Хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн бас нэгэн жишээ нь АНУ, Монгол Улсын армийн хамтарсан бэлтгэлжилт гэж хэлж болох “Хааны Эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургууль юм. Эхэндээ хөрш улсуудтайгаа л сургууль хийж байсан “Хааны Эрэлд” хээрийн сургуульд одоо 38 орны 1700 гаруй алба хаагч оролцдог нэр хүндтэй ажиллагаа болжээ. Өнгөрсөн жил болсон “Хааны Эрэлд” хээрийн сургуульд Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал өндөр ач холбогдол өгөн ажилласан. Энэ бүгдийг харахад АНУ-ын Батлан хамгаалах салбарын ирээдүйн өнгө төрх тодорхой харагдана. Гэвч энэ бүхэн хэрэгжих боломжтой юу гэдэг маш том асуулт бий?

Америк маягийн төлөвлөгөө биелэх үү

Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сар гаруйн дараа болох сонгуульд ялагдал хүлээвэл гадаад бодлогын үзэл баримтлал үндсээрээ өөрчлөгдөхгүй ч GDAP гэж тодорхойлсон Харилцаа, хам­тын ажиллагааг хөгжүүлэх удир­дан хэрэгжихэд саад учирна. Шалтгаан нь тодорхой. АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден БНХАУ-ын компаниудтай ойр дотно харь­цаатай, нягт уялдаа холбоотой учраас GDAP хэрэгжих нь юу л бол. Гэхдээ нэг зүйл тодорхой. БНХАУ-ын нөлөөлөл, олон улсад эзлэх байр суурь таван жилийн өмнөхөөс тэс ондоо болсныг санах хэрэгтэй. АНУ-ын улс төрийн хүчнүүд ч энэ асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймгүйсэн бол БНХАУ-тай худалдааны дайн өрнүүлэхгүй байлаа шүү дээ. Коронавируст цар тахлын сүүдэр нөмөрсөн энэ цаг үед Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд огцом өсөж, үүний үр дүнд аж үйлдвэр, түүхий эдийн салбарын үйл ажиллагаа эрчимжиж байна. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улирлын байдлаар өмнөх улирлаас давж 4.9 хувиар өсжээ.

Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сар гаруйн дараа болох сонгуульд ялагдал хүлээвэл гадаад бодлогын үзэл баримтлал үндсээрээ өөрчлөгдөхгүй ч GDAP гэж тодорхойлсон Харилцаа, хам­тын ажиллагааг хөгжүүлэх удир­дан хэрэгжихэд саад учирна.

АНУ-ын зүгээс бүс нутаг дахь Хятадын нөлөөлөл нэмэгдэж буй цаад шаалтгааныг эдийн засгийн аргатай холбон тайлбарладаг. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер хэлэхдээ “Улс үндэстэн жижиг хэдий ч Хятадын ашиг сонирхолд нийцэж байвал хүчтэй нөлөөлөл үзүүлдэг” гэж дүгнэсэн нь бий. Ялангуяа батлан хамгаалах салбарт ОХУ болон БНХАУ-ын баримтлах бодлого эрчимжиж байгаагаас шалтгаалан АНУ-ын арга буюу Энэтхэг, номхон далайн бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхээр тодорхойлсон.

Их гүрний бодлого хэрхэн хэрэгжихийг бид харах л үлдлээ...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(101.112.255.251) 2020 оны 10 сарын 29

Монголд сүрхий зэвсэг техникийн тусламж үзүүлэх гэж байгаа юм болуу гэсэн чинь түй ч алга. Юун сүртэй гарчигтай юм билээ

0  |  0
зочин(49.0.218.118) 2020 оны 10 сарын 29

Америк улстай найзлаад,их ойр дотно болоод дэмий дээ! Яаж ч хувирч мэдэх улс, гаднаас дандаа ашиг харж, бусдад бодлогоо тулгаж, эдийн засгийн шахалт үзүүлээд сурчихсан улс шүү дээ

1  |  0
мгл(64.119.23.79) 2020 оны 10 сарын 29

Начир дээрээ “гуравдагч хөрш” гэдэг томъёоллыг АНУ гаргаж ирсэн гэдгийг санах хэрэгтэй гэх шиг Юу бичээд солиороод байгаан Гуравдагч хөршийн бодлого бол Монголчуудын бүтээл шүү орос хятад америк шиг геополитикийн бодлого явуулдаг орнуудаас ирсэн болзошгүй аюулыг багасгах хохирол багатай давахын тулд жижиг Монгол улс гуравдагч хөршийн бодлогыг сөргүүлэн тавьсан юм шүү

0  |  1
Зочин(67.247.101.247) 2020 оны 10 сарын 29

Одоо батлан хамгаалах салбараар дамжуулаад Чадварлаг Монгол хүнийг хөгжүүлж, дэлхийн бодлогыг тодорхойлоход Монгол хүн ажилладаг байх ёстой.Монгол яагаад жижиг улс байх ёстой гэж том харж том тоглодог том гүрэн болохын тулд Монгол хүнийг хөгжүүлэх л хэрэгтэй.

0  |  1
Зочин(67.247.101.247) 2020 оны 10 сарын 29

Монгол улс Төвийг сахисан улс хэмээн хэзээ ч тунхаглаж болохгүй. Монгол улсын хувьд идэвхитэй гадаад бодлоготой байх ёстой.Ялангуяа 2 хөршөөс гаднах улс гүрнүүдтэй 3 дахь хөрш (магадгшй нэрийг өөрчилж болно).ийн харилцааг хөгжүүлж, тэдний эрх ашгийг татах хэрэгтэй.Мэдээж хоёр хөршөөс хаашаа ч нүүхгүй.Гэхдээ бүх зүйлд тэднээс хамаарч, бид тэдний үгийг дагах ёсгүй.Өөрийн үзэл бодолтой, бодлоготой байж том улс орнуудад өөрийн ашиг сонирхлоо бас тулгаж, тэднээр хүндэтгүүлж байх ёстой.Батлан хамгаалах салбар хамгийн идэвхитэй гадаад харилцааг хөгжүүлж, идэвхитэй байх ёстой салбар.

2  |  1
Усан нүдэт(64.119.22.27) 2020 оны 10 сарын 29

Нэг их ”Хоёр Хөрш” ч гэх шиг авч өгч байнаа даа. Яг үнэндээ Хятадын арми маргааш Монголруу 1 сая цэрэгтэй дайраад ороод ирэхэд Орос яах ч үгүй яаж ч чадахгүй, Путин баахан мэдэгдэл хийнэ тэгээд л чадах юм нь дуусаа. Ийм л юм болно

3  |  0
Хятад задравал сайн(103.26.194.186) 2020 оны 10 сарын 29

Энэтхэг Хятадтай томоохон хэмжээний дайн хийвэл Хятад улс задрана тэгэх болтугай Орос ч Хятадыг задрахыг хүсч байгаа учир нь Хятад Оросоос Сибирийг авах сонирхолтой

0  |  1
Zochin(121.115.197.215) 2020 оны 10 сарын 27

ediin zasgiin hamtin hariltsaa yu yum gehees. Batlan hamgaalahin hamtiin ajillagaa bol shal demii biz.\nodo ene Armeniig l harchih. Orosoor tyshiglej bosoj irj, Orosiig ar talaa bolgodog bsn. getel odo EU bolon US-n turhiltaar hamag yuma Orosiin esreg bolgoson. Getel teriig n ashiglaad Azerbajian shuud dain hiichle. Orosuud ch toohoo bsn. Eu US 2ig dagj yavbal iim l bolno.\nElbegdorjin sanaachilsan ”Tuviig barisan uls” heveere l bsn n deer.

0  |  0
Zochin(121.115.197.215) 2020 оны 10 сарын 27

ediin zasgiin hamtin hariltsaa yu yum gehees. Batlan hamgaalahin hamtiin ajillagaa bol shal demii biz.\nodo ene Armeniig l harchih. Orosoor tyshiglej bosoj irj, Orosiig ar talaa bolgodog bsn. getel odo EU bolon US-n turhiltaar hamag yuma Orosiin esreg bolgoson. Getel teriig n ashiglaad Azerbajian shuud dain hiichle. Orosuud ch toohoo bsn. Eu US 2ig dagj yavbal iim l bolno.\nElbegdorjin sanaachilsan ”Tuviig barisan uls” heveere l bsn n deer.

0  |  0
Зочиг(203.91.115.53) 2020 оны 10 сарын 27

Начир биш, ачир дээрээ.

0  |  0
зочин(66.181.188.64) 2020 оны 10 сарын 27

Бид мөнхийн хоёр хөрштөй.Тэд энэ дэлхийн акулууд энэ хоёр гүрэнттэйгээ энэ тэнцүү харилцаж байвал бидэнд бол оо.

0  |  0
Бодох л асуудал(192.82.75.227) 2020 оны 10 сарын 27

яг үнэндээ бид 2 хөршөөшөө холдоод хаашаа ч явах билээ дээ.. Уулын буга харахад сайхан ч унааж явж чаддаггүйтэй адил АНУ-ыг өнгөөс нь харахад маш гоё эрх чөлөөтөй гэх ч гүнд нь нь ороод харвал юун орос,хятад вэ? татвар гэх хүлээсээр ёстойл иргэдээ хүлсэн шиг хүлжээ.Бидний бодоод байсан шиг эрх чөлөө тэнд бий юу?Улсынхаа эрх ашгийн төлөө . байгалын байлгийн төлөөх тулалдаанд баялаг ихтэй атлаа дорой буурай хөгжилтэй улсыг онилж иргэдийг талцуулж хямрааж байгаад улс орыг нь жинхэнэ утгаар нь самарч хүн ардыг нь цус,нулимастайн хутгадаг жишээ олоон. Ирак,Ливи,Сыр,Авганстан,Нигер гээд цуварнаа

1  |  3
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 29

mash ayultai nuuz bodlogo shyydee medeej, mongoliig oros hyatadiin esreg turhirch .....zaashlaad mongol suirne...amerik hezeech yamar neg ulsad jinhen tusalj yzeegui, ashiglaad daraa ni yuch ugui bolj ylddeg, mongoliin heden ergyynyyd ulsiin ner hynd unagaj dandaa tuslamj guina...ter ni hogiin tuslamj nyd huursan yuch medehgui ardiig huurah gesen ichgevter tuslmaj l baidag bizdee, ayuliin dohio oirtoj baigaa um baina...yhsen hatsanii chin agtnii hariu vee!!!!!???

2  |  0
Top