Өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн “Талын түнш-2026” нэртэй Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургуулилтад Хятадын талаас робот ашигласан тухай мэдээлж байсан. Тэгвэл Хятадын талаас ашигласан энэхүү роботыг “Чоно” гэдэг бөгөөд дөрвөн дугуйтай Nvidia AS2-W хөдөлгүүртэй аж. Бартаат замд зориулагдсан энэхүү роботыг хүчирхэг хиймэл оюун ухаанаар тоногложээ. Энэхүү робот чонын жин нь 25 кг бөгөөд 150 кг ачааны даацтай Ачаагүйгээр нэг удаа цэнэглээд ойролцоогоор 30 км зам туулах бол 16 кг хүртэлх ачаатай 25 км зам туулна. Бартааны тухайд 45 хэмийн налуутай 80 см өндөр саадыг туулах чадалтай.
Шороо, усны хамгаалалттай энэхүү робот нь шороо, усны хамгаалалттай, -20 хэмээс 55 хэм хүртэлх температурт саадгүй ажиллана. Хүчирхэг хиймэл оюуны ачаар уг робот секундэд триллион үйлдэл хийх чадвартай аж.
Монгол Улстай хамтарсан цэргийн сургуулилтад зэвсэгжүүлэн ашигласан нь батлан хамгаалах салбарт ажиллах боломжтойг харуулсан. Түүнчлэн БНХАУ-ын Батлан хамгаалах яам үүнийг зэвсэглэлд нэвтрүүлэх боломжийг судалж байгаа аж. “Робот чоно”-ыг Хятад улс бүрэн хөгжүүлж дуусаагүй байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )