Монгол, Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын харилцааг бэхжүүлэх зорилготой сургалт, дадлага боллоо. Японы Ибараки мужийн Хитачинака хотод Японы өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуульд болсон юм. Монголын талаас зэвсэгт хүчний 15 ажилтан сургалтад оролцож, энхийг сахиулах ажиллагааны байгууламж барих, түүнчлэн тэдгээрийн дэд бүтэц, хангамжийн системийг судалсан байна.
Сургуулилтаар инженерийн батлан хамгаалах чадварыг сайжруулах зорилгоор онолын сургалт болон хээрийн сургуулилт болсон юм. “Зам-2026” нэртэй энэхүү сургуулилт нь хоёр улсын батлан хамгаалах салбар 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн сургалт дадлагаар бааз барих, хөгжүүлэх, мөн цахилгаан, усан хангамжийн системд анхаарлаа төвлөрүүлсэн байна.
Онолын сургалт, дадлага Японд зургаадугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилсэн бөгөөд илүү нарийвчилсан практик хэсэг нь ирэх наймдугаар сард Монгол Улсад болохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )