БНХАУ Батлан хамгаалахын сайдаа шинээр томиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 30

БНХАУ-ын Батлан хамгаалахын шинэ сайдаар Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч асан Дун Жюныг томилжээ.

Түүний өмнөх сайд Ли Шанфү наймдугаар сараас хойш олны өмнө гарч ирээгүй ба хоёр сарын өмнө албан ёсоор огцорсон юм.

Өдгөө 62 настай Дун Жюн нь 2021 оны наймдугаар сард Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар томилогдож байсан бөгөөд үүнээс өмнө ХАЧА-ийн Өмнөд байлдааны тойргийн дэд командлагчаар ажиллаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top