-АНУ-ын Холбооны Засгийн газар 2019 оны төсөвтөө Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх дэд хэсэг заан тусгай сан байгуулжээ-
АНУ-ын шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гэнэтийн айлчлал хийв. Айлчлалын хүрээнд хоёр талын батлан хамгаалахын хамтын ажиллагааны ирээдүйн талаар хэлэлцсэн юм. Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцааны шинэ түүхийг бичиглэсэн айлчлалын дараа болж буй гэдгээрээ Пентагоны тэргүүний айлчлал анхаарал татаж байгаа юм. АНУ-ын Батлан хамгаалах яам хөгжиж буй улсын батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэх зорилгоор тусгай сан бүрдүүлсэн бөгөөд үүнд Монгол Улсад тусламж үзүүлэх тухай багтжээ. Стратегийн харилцаатай таван улсын нэг болсон АНУ их гүрнүүдийн дунд оршдог геополитикийн үүднээс хамтын ажиллагаагаа ийнхүү шинэ түвшинд гаргасан юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Пентагоны тэргүүнийг хүлээн авч уулзсаныхаа дараа хурдан удмын унага бэлэглэсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байв. Хурдан удмын морийг хүндтэй зочиндоо бэлэг болгон барих нь цаашид холбоотой байя гэдэг дипломат далд санааг агуулж байгааг гаднын хэвлэлүүд тэр бүр онцолж харсангүй. Бэлгэнд агт авсан АНУ-ын Батлан хамгаалахын сайд АНУ-ын цэргийн нэрт зүтгэлтэн генерал Жорж Маршаллын нэрээр уг морийг нэрлэсэн юм. Агт бэлэглэхэд учир бий. Одоо чухам ямар учрал болсныг товч тоймлон хүргэе.
АНУ-ын Засаг захиргаа батлан хамгаалах салбарын бодлогоо өөрчлөх болоод удаагүй байна. Тэр дундаа Энэтхэг, номхон далайн бүс нутагт баримтлах бодлого ОХУ болон БНХАУ-ын батлан хамгаалах салбарын бодлого өөрчлөгдөж байгаатай холбогдуулан стратегийн алсын хараагаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн юм. Тийм ч учраас Батлан хамгаалах салбараа толгойлоод удаагүй байгаа Марк Эспер ажлаа авсан даруйдаа Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос улсад айлчлал хийсэн нь энэ. Энэтхэг, номхон далайн бүс нутагт энхийг тогтоох үйлсэд хамтран ажиллах зорилгоор ийнхүү холбоотон улсуудад айлчилсан юм. Сүүлийн жилүүдэд Энэтхэг, номхон далайн орнуудын эдийн засгийн байр суурь бэхжиж байгаагийн зэрэгцээ БНХАУ, ОХУ-тай харилцахад Энэтхэг, номхон далайн бүсийн гүйцэтгэх үүрэг ч их аж. АНУ, Монгол Улстай дипломат харилцаагаа шинэ шатанд гарган стратегийн түншлэлийн түвшинд хүрсний дараа энэ айлчлал товлогдсон нь их гүрний бодлогын сүр хүчийг харуулна.
Ирэх жилүүдэд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах, эдийн засгийн туслалцаа үзүүлэх бодлоготой байгааг ч сануулсан юм. Тийм ч учраас хоёр улсын батлан хамгаалах салбарын өндөр албан тушаалтнуудын айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх хүсэлтээ уламжилсан. АНУ-ын Холбооны Засгийн газар 2019 оны төсөвтөө Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэдэг дэд хэсэг зааж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн байна.
Марк Эспер агт бэлгэнд авахаас өмнө АНУ-ын Батлан хамгаалах салбарын бодлого өөрчлөгдөж байгааг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод танилцуулсан. Ирэх жилүүдэд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах, эдийн засгийн туслалцаа үзүүлэх бодлоготой байгааг ч сануулсан юм. Тийм ч учраас хоёр улсын батлан хамгаалах салбарын өндөр албан тушаалтнуудын айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх хүсэлтээ уламжилсан. АНУ-ын Холбооны Засгийн газар 2019 оны төсөвтөө Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэдэг дэд хэсэг зааж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн байна. Ирэх жилүүдэд батлан хамгаалах салбарын эдийн засгийн харилцааг илүү өргөжүүлэх бодлого баримталж буйгаа хоёр талын уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй, үр дүнтэй оролцож ирсэн. Ялангуяа Афганистан, Өмнөд Судан, Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын цэнхэр дуулгатнуудтай хамт мөр зэрэгцэн зүтгэж ирсэн, зүтгэсээр ч байгаа юм. Ийнхүү энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсон нь их гүрнүүдэд Монгол Улсыг арай өөр өнцгөөс харах боломж ч олгосон гэж хэлж байна. Хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн бас нэгэн жишээ нь АНУ, Монгол Улсын армийн хамтарсан бэлтгэлжилт гэж хэлж болох “Хааны Эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургууль юм. Эхэндээ хөрш улсуудтайгаа л сургууль хийж байсан “Хааны Эрэлд” хээрийн сургуульд одоо 38 орны 1700 гаруй алба хаагч оролцдог нэр хүндтэй ажиллагаа болжээ. Саяхан болж өнгөрсөн “Хааны Эрэлд” хээрийн сургуульд Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал өндөр ач холбогдол өгөн ажилласан.
Ийнхүү их гүрний бодлого батлан хамгаалах салбарт ч биеллээ олох нь. Дашрамд дурдахад АНУ-ын цэргийн академиудад Монгол Улсын алба хаагчдыг сургах, мэргэжил дээшлүүлэх талаар ч хамтран ажиллана гэдгээ Марк Эспер уламжилсан юм. Түүнчлэн Монгол Улсын цэгийн алба хаагч нарын ур чадвар, стратегийн түвшин зэрэг нь ази тивийн бусад улстай ижил түвшинд, зарим талаараа хол илүү байгаа нь зэвсэгт хүчний материаллаг бааз, зэвсэгжилтийг шинэ шатанд гаргах нөхцөл байдлыг үүсгэж байгааг АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас онцолж байна.
Жич: Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчилсан айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Транс-Сибирийн байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах санаачилгыг дэмжин ОХУ болон БНХАУ-тай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )