Хориг нэвтрүүлэх замаар Орост шахалт үзүүлэхээс татгалзах шийдвэр гаргажээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг зохицуулах үйл явцад баримтлах бодлогоо өөрчилж, хориг нэвтрүүлэх замаар Орост шахалт үзүүлэхээс татгалзахаар шийдвэрлэсэн тухай The Atlantic сэтгүүл мэдээлсэн байна.

Дайныг зогсоох бусад арга хэрэгслүүд үр дүнд хүргэхгүй байгаа учраас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ хандлага хэрэглэхийг хүсэж байгаа юм гэж АНУ-ын Хуурай замын цэргийн сайд Дэниел Дрисколл арван нэгдүгээр сарын 19-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй яриа хэлэлцээ хийснийхээ дараа Европын дипломатчидтай уулзахдаа мэдэгдсэн ажээ. Шинэ хандлага нь юунд оршихыг тэрбээр тодруулаагүй гэнэ.

Украины мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах тухай 28 заалт бүхий АНУ-ын төлөвлөгөө Украины эрх баригчид болон тэдний Европын түншүүдийн санаанд нийцээгүй юм. АНУ, Украины төлөөлөгчид арван нэгдүгээр сарын 23-нд Женевт уг төлөвлөгөөний талаар зөвлөлдөж, Америкийн засаг захиргаанаас санал болгосон олон заалтыг хүлээн зөвшөөрсөн боловч хэд хэдэн гол заалтыг хоёр улсын төрийн тэргүүн нараар хэлэлцүүлэхээр үлдээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top