АН-ын бүлэг: Тэтгэврийг 500 мянгад хүргэх төсөл санаачилна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухайгаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-270 мянган хүнийг хамарсан ач холбогдолтой хууль болох Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг АН-ын бүлэг өргөн барина. Энэ төслийг манай бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Төсөлд өндөр насны тэтгэврий хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон, хувийн өмчгүй хүмүүс байдаг.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон гэж мэдээлсэн байгаа. Гэтэл хоёр ахмад настны тэтгэвэр нийлээд ч нэг сая төгрөг хүрэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоход жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг Улсын төсвөөс гаргахгүй. Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах замаар санхүүжилтийг шийдэх боломжтой. Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.39) 2020 оны 10 сарын 26

Бага тэтгэвэртэй гээд байгаа хүмүүс улсад хэдэн жил ажилласан, ямар ажил хийж байсан бэ. Доод тэтгэвэр нэмнэ гэдэг нь буруу. Улсад ажилсан жил, эрхлэж байсан ажил, шимтгэл төлсөн хэмжээ бол тэтгэвэр тогтоох суурь зарчим, харин нь үнийн өсөлт, ханш, импляц тооцож ахмадын хуулийн дагуу биет төгрөгөөр тэтгэвэрийг ижил нэмэх нь тэтгэвэрийн зөрүү арилгах гэж ойлгох хэрэгтэй. Бодлого чинь буруу яваад байна. Ойлголт чинь буруу байна.

0  |  0
salhi(66.181.186.196) 2020 оны 10 сарын 26

unen tolgoi muutai humuusiin oruulj baigaa huuli gej helne .erguu battulgiin guilt songuuliin shou gej hend ch oilgogdono

0  |  0
уул уурхайд 35 жил(66.181.188.64) 2020 оны 10 сарын 26

яг үнэнг хэлэхэд тэтгэврийн доод хэмжээг авч буй улсад хийсэн ажил хийгээгүй л хүмүүс байдаг юм.Миний дэргэд тийм хүмүүс олон бий.1. Аажилсан жил бага арилжаа наймаа хийх гэж үзэж явсан биеэ оторлоод ажил хийгээгүй хийсэн нэр нэр зүүгч нар байдаг юм шүү дээ.Тиймээс өгвөл нийтэд нь нэм.Тэтгэвэр хөдөлмөрийн үнэлэмж шүү дээ.Тэр олон жил багш эмч хүчний байгууллага уул уурхайд ажилласан хүмүүсийн тэтгэвэр арай өндөр байдаг.Энэ бол байх ёстой зүйл эвдгээр хүмүүс авах нь илүү байх нь зөв. Тэгшэтгэх нь шудрага бус .

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.89.21) 2020 оны 10 сарын 26

Зөв. Тэтгэврийн доод хэмжээ 500000 заавал болгоорой. Би өөрөө 300000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Хэрэв тэтгэврийн доод хэмжээг 500000 төгрөг болгож чадахгүй бол Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ ын гишүүд Засгийн газрын гишүүд Аймгийн засаг дарга нар, агентлагийн дарга нар бүгд 300000 төгрөгийн цалин аваад ажлаа хий!!!!!!\n Үүнийг эсэргүүцсэн улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэлээс хасах хэрэгтэй!!!!\n\nХарин бусад ахмадын тэтгэвэрээс 1 ч төгрөг хасч болохгүй!!!

0  |  0
Хүн(192.82.70.148) 2020 оны 10 сарын 26

Бусад арай илүүг нь хасч тэгшлээд 500 мянга болгочих Яршиг

0  |  0
Зочин(142.182.99.162) 2020 оны 10 сарын 26

543 мянга биш, \n491 мянга биш, \nяг мухар 500 мянга байдаг нь судалгаагүйг харуулж байна. \n\nМухар тоо хэлэхээр чинь ихэнх хүмүүс шоу юм байна гэж ойлгоно шүү дээ. Энэ хэд aгуулга муутай хэдэн тоо хэлж хэрүүл хийхээс өөр чадал алга.

0  |  0
эгэл(66.181.179.114) 2020 оны 10 сарын 26

эрх барьж байхдаа наадахаа хэрэгжүүлэхгүй юугаа хийж байв унтаж байсан уу хувийн ажлаа базааж суусан уу

0  |  1
mongol(202.21.100.210) 2020 оны 10 сарын 26

shaaltuuruud shaasaar l suuna uu tetgeveriig ene baitugai bolgox bolomj bololtsoo bsan shuu dee odoo tegeed poporch suugaa yum biz dee lalaruud yumaa ta nar

0  |  0
Зочин (202.126.90.90) 2020 оны 10 сарын 26

Ажлын байр нэмэгдүүлэх талаар хэлэлцээч\n

1  |  0
Top