55 нас хүрсэн Жулия Робертсийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Холливудын сайхан жүжигчдийн нэг Жулия Робертс өнөөдөр 55 нас хүрлээ. Тэр хэзээ ч алдар нэрний хойноос гүйгээгүй, нэр хүнд өөрөө түүнийг олсон юм.

Жулия хувийн амьдралаа олны өмнө дэлгэдэггүй, зугаа цэнгэлээрээ гайхуулдаггүй, хүүхдүүдээ ганган хээнцэр хувцасладаггүй. Энэ даруухан жүжигчин одоо ч Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчний нэг хэвээр байна. Жулия Робертсоос сурах юм их бий. Ингээд түүний амьдралын дүрэмтэй танилцая.
 

 “Би маш бага ярихыг хичээдэг. Яагаад гэвэл их ярихаар өөрөө өөрөөсөө маш хурдан уйддаг”

“Хүмүүс жинхэнэ Робертсийг мэддэггүй мөртлөө муулдаг. Намайг өндөр нуруутай, боловсролтой болохоор тэр байх. Ийм хүмүүст бүгд дургүй байдаг шүү дээ”

“Хүмүүс итгэхгүй байх. Гэхдээ яг үнэндээ би коллежийн ангийнхнаасаа хамгийн сүүлд үнсэлцэж үзсэн нь. 20 нас хүртлээ лесби гэж юу болохыг ч мэддэггүй байлаа”

 “Бүсгүй хүний хувьд би хэт өндөр, хатагтай гэж нэрлүүлэхээр хэмжээний гоёл чимэг байхгүй. Ер нь би өөрийгөө эмэгтэй хүн гэж нэрлэхгүй”

“Бусад оддоос ялгаатай нь би хэзээ ч хэт нимгэн, цаана нь байгаа сониныг ч нэвт уншиж болохоор хувцас өмсдөггүй. Би жирийн хүн шиг л хувцасладаг болохоор бүгд л “Энэ Робертс чинь манай хөршөөс муу хувцастай юм” гэж ярьдаг”

“Зураг авалтын дундуур зав гарахаар би юм нэхэх дуртай”

“Эрин Брокович” кинонд тоглоход надад суганыхаа үсийг аваагүйн төлөө маш их мөнгө төлсөн. Бараг л үс бүрийн үнийг тогтоож байсан. Гэхдээ яг хэдийг авсанаа мартжээ”

“Би хэзээ ч кинонд нүцгэлэхгүй. Үзэгчдийн өмнө хувцастай гарна гэдэг уран сайхны кино, харин нүцгэн бол баримтат кино. Тэгээд ч би тооны багш минь миний өгзөг ямар болохыг мэддэг болоосой гэж хүсэхгүй байна”

“Гурван хүүхэдтэй гэдэгтээ би өөрөө ч итгэхгүй байна. Гэхдээ тэднийг гаргахаас өмнө би 20 жил кинонд тоглочихсон байсандаа баяртай байдаг. Хүүхэд төрлөө гээд жүжигчний замнал дуусахгүй”

“Pretty Woman” кинонд тоглохоосоо өмнө би маш олон биеэ үнэлэгчтэй уулзаж ярилцсан. Тэдний мөрөөдөл, итгэл найдвар нь миний таньдаг олон хүнийхээс илүү цэвэр, сайхан гэдгийг мэдсэн”

“Гэнэт их мөнгө авдаг боллоо гээд миний амьдрал өөрчлөгдөөгүй”

“Алдар нэртэй болохоор хүмүүсийн өмнө хамаагүй гарч болохгүй, жирийн газар очиж болохгүй болдог. Харин чи энэ бүхнийг тоолгүй хуучин шигээ л амьдарвал алдар нэрийн төлөө эрх чөлөөгөө өгөөд байх шаардлагагүй гэдгийг ойлгоно”

“Хэвлэл мэдээлэл хуучин шигээ хатуу харгис байхаа больжээ. Гэхдээ хэтэрхий тэнэг болоод байгаа болохоор хуучин нь дээр юм болов уу гэж заримдаа боддог”

“Би малгайнд дуртай. Ялангуяа муухай үстэй хүний толгойн дээр байгаа малгайнд”

“Хүүхэд төрүүлсэн хойноо ч бие хэвээр байгаа минь ямар нэг дасгал сургууль, хоолны дэглэмийн ач биш. 97 хувь удамшлын ач тус, үлдсэн 3 хувь нь байнга хөдөлж байдаг болохоор”

“Хүүхдүүдээ агуу суутан, алдартай жүжигчин, бизнесмен болгох өчүүхэн ч хүсэл байхгүй. Хүүхдүүд шавар шороонд хутгалдаад гэртээ орж ирж, тэднээс тоос шороо, хир, хөлс, нар үнэртэж байвал сайхан”

“Миний амьдрал бүтсэн. Би баян, аз жаргалтай, сайхан ажилтай. Эргэн тойронд минь сонирхолтой хүмүүс байна, хүссэнээрээ би дэлхийг тойрон аялаж чадна”

“Тогоо барих дуртай. Гэрбүлээрээ хамтдаа хоол идэх сайхан. Би ээжийгээ харсаар байгаад хоол хийж сурсан”

“Би сүүлийн үеийн загвар хөөцөлдөггүй. Дуртай, таалагдсан хувцсаа л өмсдөг”

“Би нэг удаа нүүрэндээ ботокс хийлгэж үзсэн. Хэдэн сар байнга гайхсан юм шиг царайтай болж, огт таалагдаагүй. Миний хүүхдүүд намайг ямар сэтгэлийн хөдөлгөөн гаргаж байгааг мэдэх хэрэгтэй”

“Хэрэв хэн нэгэнд хайртай болсон бол үүнийгээ хурдан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь оройтно”

“Уран зохиол бол хүний амьдралд маш чухал зүйл. Бага байхдаа би бүх сайн сайхан зүйлийг номноос л олж авдаг байлаа. Томас Харди бол миний дуртай зохиолч. Жоан Дидионы ном бүр надад шинэ юм өгдөг”

“Би олон нийтийн сүлжээнд ордоггүй. Эсэргүүцдэг зүйл байхгүй ч би хэний төлөө твиттер дээр юм бичнэ гэж. Энэ чинь гудамжинд гараад хашгарсантай ялгаа байхгүй. Жинхэнэ амьд харилцаа чухал. Хүүхдүүдээ ч сүлжээнд оруулдаггүй”

“Төгс болохыг хүсэх нь өвчин юм. Нүүрэндээ хэдэн тонн тос түрхээд, сайхан биетэй болох гэж өлсөнө. Огт хэрэггүй зүйлийн төлөө дэмий зүйл хийх юм”

“Хүмүүс нас ахилаа, хөгширлөө гээд л сандарцгаадаг. Гэхдээ бид бүгдээрээ л хамтдаа хөгширч байгаа шүү дээ. Энэ чинь жирийн зүйл. Энэ үгийг хэлж байхдаа ч би бага зэрэг хөгширчихлөө”

“Жүжигчин хүн ажлаа маш сайн хийж болно. Гэхдээ тэр гэртээ өөрөөрөө харих ёстой”

“Би жирийн биш ажил хийж байгаа жирийн хүн”

“Бусдын хөхний талаар ярих дургүй”

“Эмэгтэй хүн нас ахих тусам нүүрэн дээр нь дотоод ертөнц нь илүү харагддаг”

“Би тэнэг болон цагаасаа хоцордог хүмүүсийг үзэн яддаг. Ялангуяа хоцорчихоод тэнэг шалтгаан хэлдэг хүмүүсийг тэсэж чаддаггүй”

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
р(66.181.161.94) 2022 оны 11 сарын 27

энэ христын новшнууд бидныг юү гэж бодоод байгаа юм бидэнд та нарт худалдах юуч байхгүй зайл сайхан орноос минь

2  |  6
William(129.205.124.56) 2022 оны 10 сарын 30

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  6
hk(105.112.124.248) 2022 оны 10 сарын 30

Миний гэрчлэлийг уншаарай.\nМОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ\nЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА.\nЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН\nJOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com)\n\nНамайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг\n Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол\n Би бол МОНГОЛ УЛС\nбайшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна\nМиний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны

0  |  6
Top