Найруулагч С. Бямбын “Хэвтрийн хүн” кино XXIV Таллины олон улсын кино наадамд өрсөлдөж байна.
Энэ удаагийн наадмын Онцлох орноор Герман улс сонгогдсон бөгөөд үзэгчид Германы орчин үеийн кино урлагтай танилцах боломжтой. Наадам 11 дүгээр сарын 13-нд найруулагч Оскар Рёлерийн "Фассбиндер” киногоор нээлтээ хийнэ.
Наадмын тэргүүн бүтээлд “Хэвтрийн хүн” киноноос гадна Европ, Ази, Америк тивийн улсуудын 24 бүтээл дэвшээд байгаа юм.
1, “A DISTANT PLACE” (Jeong-mal Meon Got) БНСУ, Пак Кын-ён
2. “Армуган” (Armugán) Испани, Жо Сол
3. “Хүүхэд” (Baby) Испани, режиссер: Хуанма Бахо Ульоа
4. “Эрчүүдийн нутаг” (La terre des hommes) Франц, Ноэль Марандин
5. “Хэвтрийн Хүн” Монгол, С.Бямба
6. "Торон доторх шувууд" (Bis Wir Tot Sind Oder Frei) Швейцар/Герман, Оливер Рихс
7. “Эрна дайнд” (Erna i krig) Дани, Генрик Рубен Генц
8. "Fan Girl” Филиппин, Антуанетта Жадаоне
9. “Айдас” Болгар, Ивайло Христов
10. “GRACIOUS NIGHT” (Yö armahtaa) Финланд, Мика Каурисмяки
11. “ON THE WATER” (Vee peal) Эстони, Пеэтер Симм
12. “Сан-Ремо” (Sanremo) Словен/Итали, Мирослав Мандич
13. “Голын дэргэдэх хот” (Pilsēta pie upes) Латви/Чех/Литва, Виестурс Кайриш
14. “Оддын зүг” (Lan Se Lie Che) Хятад, Чжан Далэй
15. “Эдем хүрэх зам” (Акыркы көч) Киргиз, Быкыт Мукул, Дастан Жапар
16. “Эргэн ирэх зам” (Hilo de retorno) Колумби, Эрвин Гогел
17. “Томан” (Tooman) Иран, Мортеза Фаршбаф
18. “Гурвуулаа” (The Three) ОХУ, Анна Меликян
19. “Паркет” (Parquet) ОХУ/Польш/Их Британи/Румын, Александр Миндадзе
20. “Зоря” (Zora) Хорват/Итали, Далибор Матанич
21. “IN THE MIRROR” (Spogulī) Латви/Литва, Лайла Пакалныня
22. “Bir nefes daha” Турк/АНУ, Нисан Даг
23. “SUBMISSION” (Submissão) Португал, Леонардо Антонио
24. “Улболсын” (Ұлболсын) Казахстан/Франц, Адильхан Ержанов
25. “Төгсгөлийн тайлан” (Zárójelentés) Унгар, Иштван Сабо
Наадмын Шинэ герман кино хөтөлбөрт найруулагч Б.Үйзэнмаагийн “Хар сүү” кино багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )