Засгийн газар: Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоног ТҮР ХААВ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30


Засгийн газар өнөөдөр /2020.10.30/ ээлжит бусаар хуралдаж Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг түр хаах шийдвэр гаргалаа. 

Шадар сайд Я.Содбаатар:

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоног түр хаахаар боллоо. Хил залгаа байгаа Орос улсад өвчлөл нэмэгдэж хоёр дахь давалгаа олон улсад байгаа тул ийм арга хэмжээ авч байна. Тээврийн жолооч нараас цар тахлын өвчлөл нэмэгдээд байна. Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлын 30 нь тээврийн жолооч байгаа. Өчигдөр Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр Орос жолоочоос халдвар илэрсэн. Боршоо, Цагааннуурын боомтоор нефть, өргөн хэрэглээний бараа малын гаралтай бүтээгдэхүүн ирж байгаа тул ийм арга хэмжээ авахаар боллоо. Нефтийн нэг сарын нөөц байна. Нефтийн бүтээгдэхүүний хүндрэл гарахааргүй байна гэж үзсэн. Цаашид тодорхой өдрүүдэд Цагааннуурын боомтыг нээх зэргээр тодорхой хязгаарлалтын хүрээнд тус боомтыг нээнэ.

Алтанбулагт боомтоор жолооч нэвтрүүлэхгүй байх чиглэл барьж байгаа. Энэ боомт бол хамгийн хөдөлгөөн ихтэй боомт тул карантин тогтоосон зооноос нааш жолооч нэвтрүүлэхгүй. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Дэлхий нийтэд халдварын нөхцөл байдал сайнгүй байна. Хил залгаа Орос улсад нөхцөл байдал сайнгүй байна. Халдварын тоо нэмэгдсээр байна. Цагааннуур Боршоо боомтын цаана халдварын тоо нэмэгдэж байна. Тиймээс хяналтаа сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байна. Ачаа тээврийн жолооч нараас PCR шинжилгээ хийж эхэлсэн. Өчигдөр Цагааннуур боомтоор нэвтэрсэн хоёр жолоочоос халдвар илэрсэн тул боомтын хөдөлгөөнийг зогсоох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Иймд маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зай барихыг анхааруулж байна.

Цар тахлыг дотооддоо алдсан зүй байхгүй. Бид тохиолдлын шинжилгээ хийж байгаа тул санаа зоволтгүй. Цагааннуурын хяналтыг сайжруулж байна. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа учраас хяналтаа сайжруулж байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.188.87) 2020 оны 11 сарын 03

Сургуугь цэцэрлэгээ хаахгүй муу

1  |  0
Иргэн(202.55.188.87) 2020 оны 11 сарын 03

Сургуугь цэцэрлэгээ хаахгүй муу

0  |  0
Бат эрдэнэ(202.126.90.68) 2020 оны 11 сарын 03

Karintiiin sungayaa surguuli tsetserleg tsul haniad manai hvvhed haniadnaas svvlin 2sar ogt salsangv

2  |  0
asd(46.165.250.72) 2020 оны 10 сарын 31

ЗӨө зөө\n

0  |  0
Зочин(92.38.148.60) 2020 оны 10 сарын 31

Ингээд хасаад байж болно гэсэн үг үү?

0  |  0
Зочин(66.181.167.95) 2020 оны 10 сарын 31

Өө, бүр тийм үү?

0  |  0
o(103.212.118.43) 2020 оны 10 сарын 30

olon hvn sanaa zovlooshdee...

0  |  0
Top