ГХЯ: 30 гаруй Элчин сайдыг шинээр томилно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авснаас хойш ямар ажил хийсэн талаарх тайлангаа өнөөдөр /2020.11.02/ танилцууллаа.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан ба Элчин сайдын томилгооны асуудлыг онцлон хүргэж байна. 

-Өнгөрсөн Засгийн газрын үед 10 гаруй Элчин сайдын томилгоог хийж чадаагүй. Яг одоогийн байдлаар хэдэн орны Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна вэ?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн боловч Ерөнхийлөгчийн зүгээс тэдгээр нэрсийг татаж авсан. Тэгэхээр хуулиараа шинэ Элчин сайдын нэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажил байгаа.

Энэ онд хугацаа хэтэрсэн долоо, хугацаа дуусч байгаа 10 гаруй Элчин сайдын тохилгоог хэлэлцэнэ. Үндсэндээ бол 20 орчим Элчин сайдын томилгоог УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулах ёстой.

Ирэх онд буюу 2021 онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд бий. Тэгэхээр энэ оны төгсгөл болон ирэх оны эхний хагас жилдээ багтаад нийт 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Аль ч томилгоо өндөр босго, даваатай байдаггүй. Элчин сайдын томилгоо бол Гадаад харилцааны яамнаас эхлээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн олон шат даваатай. Энэ утгаараа Элчин сайдын томилгоо маш чухал байдаг. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.14) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

1  |  0
Top