УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдааны дараа мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-УИХ-ын гишүүд ТББ-аар дамжуулан маш их хэмжээний мөнгө авч байна. Энэ асуудалд тайлбар өгөөч?
-Их хурлын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй. УИХ-ын гишүүдийн төсөв гэдэгт УИХ-ын гишүүний цалин, урсгал зардал, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардал, хуулийн төслийн зардлуудаас бүрддэг. Энэ нь биднээс өмнө бий болгосон санхүүгийн журамтай юм билээ. Заавал ТББ-аар дамжуулна гэсэн журамтай. Шатахууны мөнгө авах байлаа ч гэсэн ТББ-аар дамжуулж авна. Тойрогтоо ажиллах зардлыг ч гэсэн ТББ-аар дамжуулж авдаг сонин журамтай юм билээ. Түүний дагуу л гишүүд зардлаа авч байгаа. Хязгаартай байдаг, 4.9 сая төгрөгөөс доош авах ёстой гэдэг.
-Энэ олон жилийн хугацаанд яагаад энэ тоог нууж байгаа юм бэ?
-Нуун далдалдаг зүйл байхгүй. Бид нараас баахан тайлан авдаг. Тойрогт ажилласан, шатахууны зардлаас эхлээд томилолтын зардал гээд бүгдийнх нь тайланг өгдөг. Нуух зүйлгүй бүгд санхүүгийн зарчмаараа явж байгаа гэж бодож байна.
-Өмнө нь зарим гишүүн авдаггүй байсан юм биш үү?
-Энэ талаар би мэдэхгүй. Би нар өөрсдийнхөө хүрээнд л мэднэ.
-Төрийн өмчийн компанийн захирлууд хүүхдийнхөө төлбөрийг төлүүлсэн, улсын мөнгийг хувьдаа зарцуулсан нь баримтаар нотлогдсон тэдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй юм уу. Эгүүлэн төлчихлөө гээд л тэднийг зүгээр өнгөрөөх нь хэр зохистой юм бэ?
-Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Төлсөн байлаа ч гэсэн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хариуцлага тооцно гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 8 )
Orchin ueiin tenger uur bolsoon . iim humuusiig nirgehgui ulam tsodoilono!
ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ ДЭЭ ӨМНӨ НЬ ИДЭЖ УУСАН ХҮМҮҮС БҮГД Л ГЭДЭС ЦАТГАЛАН БАЯН ТАРГАН ЯВЦГААЖ Л БАЙНА ЭДНИЙ ШИЙТГЭЛ ГЭЖ БАРЬЖ ХОРЬЖ ШАЛГАСАН ДҮР ҮЗҮҮЛЭЭД Л ШҮҮХ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ҮЙЛДЭЛГҮЙ ГЭЭД Л ӨНГӨРДӨГ НИЙТЭЭРЭЭ ЯМАР МЭДЭХГҮЙ БИШ ТЭРБУМТАНГУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ЦАГ БОЛСОН ГЭХЭД ХАМГААЛААД ХӨДЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ...
bugd niileed 575 sayiig zarah estoi...zaaval
Ёндон сайд огцорчээ тэгвэл
Mongoliin darga nar bol diwaajind bgaa ym shig l bh ym du.tatwariin munguur baruun ,solgvi tansaglaal.huwiasaa negch tugrug zartsuulahgvi.lalariin hulgaich nar
дорнод аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний даргын авлига хээл хахууль ёс зүй ... хууль бус үйлдлүүд нь илэрсээр байхад ажиллуулаад байхуу. албан тушаалд байхын тулд аймгийн удирдлагуудад охид хүүхэн зөөж өвөрт нь оруулдаг! ард иргэд энэ агентлагийн даргад гомдол гаргахад нөгөө л улирдлагууд нь хэлэх дугарах үггүй бөлдөгдүүлнэ. ийм төрийн алба албан хаагч байсаар байхуу. архидалт завхайрал нь хжтэрсэн байгуулага. төрийн мөнгөөр ард түмний татварын мөнгөөр тансагласаар байхуу цаашид
Бүгд худалч хулгайч
250сая төгрөг томилолт, унаа, хуулийн төсөл санаачилсан, тойрогт ажилласан гм -ээр завших чинь шудрага явдал уу. Та нарыг тэнгэр ниргээсэй