Хятадууд BLACKPINK хамтлагийг пандатай буруу харьцсан гэж шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

БНСУ-ын охидын алдарт BLACKPINK хамтлагийн гишүүд саяхан “24/365 With BLACKPINK” шоунд оролцсон байна. Шоуны бичлэгт тэд амьтны хүрээлэнгийн панданы бамбаруушийг тэвэрч байгаа нь гарсан.

Энэ бичлэг гарангуут Хятадад тус хамтлагийн эсрэг хөдөлгөөн өрнөлөө. Хятадууд тэднийг улс орных нь бэлгэ тэмдэг болсон панда баавгайтай харьцах дүрмийг зөрчсөн гэж шүүмжилжээ.

Энэхүү дүрэмд нүүрээ будсан хүн пандад хүрж болохгүй гэж заасан байдаг аж. Мөн гэртээ амьтан тэжээдэг хүн пандад ойртож болдоггүй гэнэ. Бичлэгээс харахад охид бүгд нүүрээ будсан байлаа.  Бас бүгд гэртээ нохой, мууртай ажээ.

Бээжингийн амьтан хамгаалах Qingye нийгэмлэгийн захирал  Дяо Кунь Пэн “Ялангуяа нохой тэжээдэг хүн пандад ойртож болохгүй. Учир нь өвчин халдах эрсдэл их байдаг. 2015 онд нохойны тахлаар таван панда үхэж байсан” гэж тайлбарлажээ.

Хятадын Weibo-д “Өмнөд Солонгосын дуучид пандатай зүй бусаар харьцлаа” гэсэн  хэштег одоогийн байдлаар 550 сая хандалт аваад байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.26) 2021 оны 01 сарын 10

ХЯТАД СОЛИОРОЛ

0  |  1
zochin(66.181.181.191) 2020 оны 11 сарын 08

uvur mongolchuudiin hel bichigt hucheer uurchlult oruulj huch hereglej baigaa murtluu, neg panda baavgaig bolohoor iimerhuu handlaga gargadag, aihtar nuhud shuu

0  |  0
Anu(103.212.116.41) 2021 оны 01 сарын 10

Tet medehgvi bolood l hvrsen baihaa medsen bol fandaad hvrehgvi

2  |  0
Top