BLACKPINK хамтлагийн “гомдоосон” пандаг Хятад буцааж авна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

БНСУ-ын охидын алдарт BLACKPINK хамтлагийн гишүүд саяхан “24/365 With BLACKPINK” шоунд оролцохдоо амьтны хүрээлэнгийн панданы бамбаруушийг тэвэрч бичлэг хийсэн билээ. Энэ бичлэг гарангуут Хятадад тэднийг улс орных нь бэлгэ тэмдэг болсон панда баавгайтай харьцах дүрмийг зөрчсөн гэж шүүмжилжээ. Энэхүү дүрэмд нүүрээ будсан хүн болон гэртээ амьтан тэжээдэг хүн пандад ойртож болдоггүй гэнэ. Бичлэгээс харахад охид бүгд нүүрээ будсан байлаа.  Бас бүгд гэртээ нохой, мууртай ажээ.

Хятадын шүүмжлэлийн дараа тус хамтлагийн харьяалагддаг YG Entertainment агентлагаас “24/365 With BLACKPINK” шоуны пандатай хэсгийг дэлгэцэнд гаргахгүй хассан талаар албан ёсоор зарлалаа. Мөн дуучин охид амьтны хүрээлэнгийн мэргэжилтний заавраар пандаг тэвэрсэн, бүгд амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцастай байсан гэж мэдэгдсэн юм. Панданы бамбаруушыг тэврэхээсээ өмнө гар, гутал хувцсаа ариутгасан байжээ.

Гэвч энэ хэрэг солонгос хөгжим сонирхогчдын хүрээнээс хальж, Хятадын Засгийн газрын түвшинд гарсан байна. Учир нь дэлхийн бараг бүх панда Хятадын мэдэлд байдаг. Хятадууд гадаад улс орнуудад панда өгөхдөө зардаггүй, зээлдэг. Зээлийн гэрээнд панда амьдрах орчин тохиромжгүй бол Хятад улс пандагаа буцаан авах эрхтэй гэж тодорхой заасан байдаг ажээ. Мөн 2018 оны аравдугаар сард пандаг арилжааны зорилгоор ашиглахыг хориглосон хууль баталсан байна.

Хятадын Засгийн газраас энэ шуугианыг шалгаж, хэрэв үнэхээр дуучид пандатай харьцах дүрмийг зөрсөн бол Өмнөд Солонгосоос пандагаа буцаан авах шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жэни(202.9.40.32) 2020 оны 12 сарын 21

Наад пандаагаа биш хүнйгхайрла\n

0  |  0
Зочин(202.179.27.43) 2020 оны 12 сарын 21

Пандаг биш хүнийг хайрла хятадууд аа. Пандад халдвар тусах биш хүнд корона халдварлаад дэлхий сүйрч байна

1  |  0
Top