Улсын Онцгой комисс өнгөрсөн шөнө шуурхай хуралдлаа. Учир нь, тусгаарлалтын 21 хоног нь дуусаад гэртээ харьсан тээврийн жолооч болон түүний ар гэрээс нь халдвар илрээд байна.
Хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар "Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад дөрвөн хоногийн өмнө гэртээ очсон. Өөрөөс нь болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусний халдвар илэрч, шинжилгээгээр батлагдлаа. Тиймээс хариу арга хэмжээ авах хүрээнд Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоож байна. Энэ хөл хорионы хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох ажлыг хийнэ. Мөн тандалт судалгаа хийх үүднээс энэхүү арга хэмжээг авч байна" гэв.
Түүнчлэн "Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Үзвэр үйлчилгээ, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож байна. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг мөн гурав хоногийн хугацаатай түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Нийтийн тээвэрт зохицуулалт хийж өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-22:00 цаг хүртэл явуулахаар зохицуулалтыг хийлээ. Энэ арга хэмжээг өмнө нь авч байсан, Франц улсын иргэнээс халдвар илрэхэд. Ард иргэд айж, сандрах хэрэггүй. Огт шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 4 )
Ger gertee uhamsartaigaar neg sar bugchih. Tegeed nam daragdana
Бумбын эрин гарч байна. Ояунлаг болцгоож
dotroo aldchihlaa shdee.ovoo tessen yumsan
Монголчуудаа болгоомжтой бай. Бүх зүйл нийлбэр дүнгээрээ болгоомжтой бай. Хэн нэг нь хэтэрсэн зүйл хийвэл нөгөө талд дутна.