ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн /2020.11.11/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар Улсын Онцгой комиссоос гаргасан зарим шийдвэр, саналыг баталгаажуулах юм. Учир нь, Улсын Онцгой комисс өнгөрсөн шөнө шуурхай хуралдаж Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоогоод байна.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад дөрвөн хоногийн өмнө гэртээ очсон. Өөрөөс нь болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусний халдвар илэрч, шинжилгээгээр батлагдлаа. Тиймээс хариу арга хэмжээ авах хүрээнд Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоож байна. Энэ хөл хорионы хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох ажлыг хийнэ. Мөн тандалт судалгаа хийх үүднээс энэхүү арга хэмжээг авч байна. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Үзвэр үйлчилгээ, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож байна. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг мөн гурав хоногийн хугацаатай түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Нийтийн тээвэрт зохицуулалт хийж өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-22:00 цаг хүртэл явуулахаар зохицуулалтыг хийлээ. Энэ арга хэмжээг өмнө нь авч байсан, Франц улсын иргэнээс халдвар илрэхэд. Ард иргэд айж, сандрах хэрэггүй. Огт шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна" гэх мэдээллийг өгсөн билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.55) 2020 оны 11 сарын 11

ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ БАЙГУУЛЛАГУУДЫГ 2021 ОНЫ 7-РСАР ХҮРТЭЛ ЯМАР НЭГЭН ОЙ, БАЯР ЁСЛОЛ, ТҮҮХЭН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙВЭРИЙГ ГАРГАМААР БАЙНА. ЖИШЭЭ НЬ 11-Р САРД 20, 30-ХАН ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭЖ, ОЛОН ХҮН ЦУГУУЛЖ, УРЛАГИЙН ТОГЛОЛТ, НАЙР НААДАМ ХИЙЖ ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮРЭХ ГЭЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУД БАЙГААГ УОК АНХААРАЛДАА АВЧ,ЯАРАЛТАЙ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

1  |  0
Top