ШУУРХАЙ: ҮАБЗ хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) яг одоо Төрийн ордонд цар тахлын асуудлаар хуралдаж байна.

Дэлхий нийтийг тархсан цар тахал Монгол Улсад ч бүртгэгдэж, энэ сарын 11-нээс дотооддоо халдвар алдсан болох нь тогтоогдсон билээ.  Одоогоор нийслэл Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ аймагт коронавирусний халдвар голомтлон тарсан нь тодорхой болоод байна. 

Халдвартай иргэн Дархан-Уул аймагт зорчсон тул тэнд ч мөн  өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ чангатган, аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа. 

Эдгээр нөхцөл байдлыг хэлэлцэхээр ҮАБЗ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хуралдаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одоо(202.179.25.144) 2025 оны 03 сарын 13

Одоо дорвитой арга хэмжээ авч хавьтлуудыг тусгаарлаж тандалт судалгаа хийх нь зөв. Харин гэрээрээ ажиглалт хий гэдэг бол маш буруу. Монголчууд хариуцлагагүй арчаагүй шүү. Тусгаарлах нь илүү үр дүнтэй. Халдвар тээгч нэг их олон биет үүсгэхийг хүсэхгүй байна.

1  |  0
Top