ЗАСГИЙН ГАЗАР: Эмзэг бүлгийн иргэд, оюутнуудыг хүнсээр хангана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.11.13/ боллоо. Хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав.

Дараах шийдвэрийг хуралдаанаас гаргалаа.
 

  • Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх
     
  • Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах
     
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах
     
  • Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх
     
  • Галын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. 


Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

Тэрбээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Marianne(41.138.90.76) 2020 оны 11 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
ХАРАЛГАН МАН (66.181.178.227) 2020 оны 11 сарын 13

Зээлгүй АХМАДУУДдАА хүнс өгөөч ээ

0  |  0
Тээгч(202.179.25.144) 2020 оны 11 сарын 13

Халдвар тээгч жолооч Д гэдэг биет явсан маршрутаа нууж худал мэдүүлэг өгсөн нь сэжигтэй байна. Энх саран сувиллынханд авилга өгч шинжилгээний хариу гараагүй байхад тусгаарлалтаас тоглолт үзэхээр гарсан байх магадлал өндөр байна. Хэрэв тийм бол санаатайгаар халдвар тараасан байна. Маш сайн шалгах хэрэгтэй. Явган зорчигч, машинтай зорчигчдыг шалах нь зөв боловч гол шалгах зүйл бол тахал тээгч Д гэдэг биетийг сайн шалгаарай асуудал байгаа бололтой.

0  |  0
Top