“Алтан судал” кино Москвад

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Энэ сарын 20-30-нд ОХУ-ын нийслэл Москвагийн Октябрь кино цогцолборт XIX удаагийн Герман кино наадам болно. Наадмаар 27 уран сайхны, баримтат, хүүхэлдэйн кино үзэгчдийн хүртээл болох юм.

Найруулагч Д.Бямбасүрэнгийн "Алтан судал" кино хөтөлбөрт багтсан байгаа. Тус кино энэ сарын 12-нд Монголд нээлтээ хийх байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ.    

German Films наадмын хөтөлбөр

Gott, du kannst ein Arsch sein, Герман, 2020, Андре Эркау

Das perfekte Geheimnis, Герман, 2019, Бора Дагтекин

Next Generation Short Tiger 2019–2020

Exil, Герман-Бельги-Косово, Визар Морина

Fritzi — Eine Wendewundergeschichte, Герман-Люксембург-Бельги-Чех, 2019, Маттиас Брун, Ральф Кукула

Das Vorspiel / The Audition, Герман-Франц, 2019, Ина Вайссе

Sunburned, Герман-Польш, 2019, Каролина Хелльсгард

Born in Evin, Герман-Австри, 2019, Марьям Зарее

Nackte Tiere / Naked Animals, Герман, 2020, Мелани Вельде

Man From Beirut, Герман, 2019, Кристоф Гэмпл

Kokon, Герман, 2020), Леони Криппендорф

Алтан судал (Die Adern Der Welt, Герман-Монгол), Найруулагч Даваагийн Бямбасүрэн, Зохиолч Даваагийн Бямбасүрэн, Студи Монгол ТВ , Basis Berlin Filmproduktion.
 


Curveball — Wir machen die Wahrheit, Герман, 2020, Йоханнес Набер

Sløborn, Герман-Дани-Польш, 2020, Кристиан Алварт

Das Forum, Герман, 2019, Маркус Феттер

Найруулагч Даваагийн Бямбасүрэн 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, Герман улсад амьдран уран бүтээлээ туурвидаг. Тэрээр 1995-1998 онд Кино Урлагийн Дээд Сургуульд суралцаад, 1998 оноос Монголын Үндэсний Телевизэд туслах найруулагчаар ажилласан. Герман улсын Мюнхений Телевиз, Кино Урлагийн Их Сургуульд баримтат кино, харилцааны шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ. Д.Бямбасүрэнгийн найруулсан Ингэн нулимс кино 2005 оны Оскарын шагналд нэр дэвшиж байв.

Бүтээлүүд
 

1999 он: Хул морь

2003 он: Ингэн нулимс

2005 он: Шар нохойн там

2009 он: Эзэн Богдын хоёр загал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top