"Алтанбулаг" боомтын үйл ажиллагааг ӨНӨӨДРӨӨС бүрэн зогсоолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Улсын Онцгой комиссын Ажлын хэсгийн шуурай хуралдаан өнөөдөр /2020.11.16/ болж, долоон асуудлыг хэлэлцжээ. 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Долоон асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр Шадар сайд Я.Содбаатар 18:00 цагаас цахим хурал хийж, үүрэг даалгавар өгнө. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр хүнээс халдвар илэрсэн. Эцсийн хариуг 17:00 цагийн мэдээллээр өгнө. Хөдөө орон нутгийн иргэдийг 18-ны өдөр хотоос гаргана гэдэг бол ташаа мэдээлэл. Ойрын болон дам хавьтлын бүх хүний шинжилгээ дуустал хотоос нэг ч хүнийг гаргахгүй" гэв. 

Түүнчлэн "Бүрэн бус мэдээллийг түгээхгүй байхыг шат, шатанд нь анхаарууллаа. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс "Энхсаран" сувилалын асуудлыг ярилцлаа. Нөөцийн махны асуудлыг ярилцлаа. Нийслэлд 15 цэгээр нөөцийн мах тараагдсан. Үүнийг хүнсний дэлгүүрүүдэд тарааж, зарах ажлыг үүрэг болголоо. Худал мэдээлэл тарааж байгаа хэвлэл, иргэнд хатуу хяналт тавьж ажиллахыг цагдаа нарт үүрэг болгосон. "Алтанбулаг" боомтыг өнөөдрөөс бүрэн хаалаа" гэх мэдээллийг өглөө. 

Top