Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.18/ 08:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Яг одоо хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Түүнчлэн өчигдөр /2020.11.17/ орой Улсын Онцгой комисс хуралдаж хэд, хэдэн шийдвэрийг гаргасан билээ. Тухайлбал, өнөөдрөөс эхэлж авто машинуудыг замын хөдөлгөөнд 07:00-10:00 цагийн хооронд, орой 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болсон. Энэ мэтчлэн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажууулах юм.
Сэтгэгдэл ( 0 )