У.Хүрэлсүх: Нөхцөл байдал хүндэрвэл ОНЦ БАЙДАЛ зарлахыг үгүйсгэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаж, ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Засгийн газрын өнөөдрийн /2020.11.18/ хуралдаанаар цар тахлын үед авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн байнга санал солилцож байна. Ерөнхийлөгч их санаа зовж байгаа. Одоогоор улсын хэмжээнд Онц байдал зарлах боломж бүрдээгүй байна. Онц байдал гэдэг нь үндсэндээ зэвсэг орно л гэсэн үг, хүч хэрэглэнэ гэсэн үг. Ийм байдалд битгий хүрээсэй гэж хүсэж байна. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл Онц байдал зарлахыг үгүйсгэхгүй" гэх тайлбарыг өглөө. 

МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ

Top