Ж.Ганбаатар гишүүн тойргийнхоо онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчдад дэмжлэг үзүүллээ

2020 оны 11 сарын 20

 

Улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын 15,000 гаруй ажилтан, албан хаагч иргэд, улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, хамгаалахаар өндөр ачаалалтай ажиллаж байна.

Тухайлбал хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн 5,000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Цар тахалын эсрэг хатуу хөл хорио цээрийн дэглэм тогтоосон амаргүй цаг үед Монголчууд ажиллаж, амьдарч байна. Энэ үед чадах нь чадахгүйдээ, байгаа нь байхгүйдээ эрвийх дэрвийхээрээ өгч, туслаж байж хүнд үеийг даван туулж чадна. Үүний жишээ болсон нэгэн зөв, сайхан санаачилгыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эхлүүлээд байна. 

Тэрээр хүнд цаг үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нийт 350 алба хаагч, Эрүүл мэндийн төвийн нийт 410 эмч, сувилагч, алба хаагч , Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт алба хаагчдын өрх тус бүрт зориулж Оргил худалдааны төвөөс 50,000 /тавин мянган/ төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өглөө. 

 

 

Уг дэмжлэг цаашид үргэлжлэх бөгөөд ард иргэдийнхээ төлөө цаг наргүй онцгой нөхцөлд ажиллаж байгаа Баянгол дүүргийн 2000 гаруй алба хаагчдад нийт 100 сая төгрөгийн дэмжлэг олгохоор төлөвлөөд байна. 

Түүний энэ санаачилга хатуу хөл хорионы өдрүүдэд алба хаагчид төдийгүй гэртээ байгаа гэр бүл, үр хүүхдүүдэд нь чухал дэмжлэг болж байна. 

 

Иргэд олон нийтийн зүгээс Ж.Ганбаатар гишүүний энэ санаачилгыг баяртай хүлээн авч байгаагаа цахим хуудаснаа илэрхийлээд эхэлжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (139.5.217.136) 2020 оны 11 сарын 21

маш зөв дэмжлэг үзүүлж байгаа гишүүндээ талархаж байна гишүүд янз бүрийн зүйл асууж шүүмжлэж байхаар Ганбаатар гишүүн шиг баймаар байх юм хүний хийж байгаа худлаа шүүмжлээд яахав дээ

1  |  0
Зочин(103.57.95.43) 2020 оны 11 сарын 20

Алсын хараатай , шуналгүй, тархины ажиллагаа сайтай хүн гэдгээ үйлдэл бүрдээ нотлоод байна даа.

0  |  0
Top