Хүүхэд бүхний дуртай “Том, Жерри” хүүхэлдэйн кино бүрэн хэмжээний уран сайхны кино болон эргэн ирэх гэж байна.
Жүжигчин Хлое Грейс Морец энэ кинонд муур, хулгана хоёртой хамт гол дүрд тоглоно. Тэр зочид буудлын ажилтны дүр бүтээх юм.
Тим Сторигийн найруулсан энэ киноны нээлт 2021 оны гуравдугаар сарын 5-нд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )