Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн цаг үеийн өнөөдрийн мэдээллээр /2020.11.22/ ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТЫН талаар дараах мэдээллийг өглөө.
Улсын хилээр орсон нийт 742 тээврийн хэрэгсэл, хилээр гарсан 479 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэн, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн хяналт тандалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нарт халдварын шинж тэмдэггүй илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 331 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 300 чингэлэг, вагонд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 8 аж ахуйн нэгжийн 198.6 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, 2593.5 м2 талбайд хийсэн халдваргүйтгэлд хяналт тавив.
Сэтгэгдэл ( 0 )